Улаанбаатарт 19-21 хэм дулаан
-Ойрын өдрүүдэд өдөртөө дулаарч агаарын хуурайшилт ихсэж, 3, 4-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна-

 
Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Говь болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын ихэнх нутаг, Хөвсгөлийн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод Монголын талаар 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.