Баянзүрхийн шинэ гүүрийг барих ажил эхэллээ

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх  20,9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд  Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг 4 эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүллээ.

Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3,4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд  дугуйн болон явган хүний замтай байх юм.

Улаанбаатар, Налайх  чиглэлийн авто замыг БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 1963, 1965 онуудад барьсан бөгөөд  50-иас дээш жил болж, ашиглалтын шаардлага хангахаа больсон тул  Налайхын авто замын техник ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, нэг чиглэлдээ 2 эгнээ болгон өргөтгөх бэлтгэл ажлыг хангаад байна. Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх  авто зам болон  Туул гол дээрх  Баянзүрхийн шинэ гүүрийг  ашиглалтад оруулснаар  Улаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч,  хөдөлгөөний, аюулгүй байдал сайжирч,  зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахууныг хэмнэх, ая тухтай байдлыг хангах  өндөр ач холбогдолтой юм.  Гүүрийн төслийн ажлыг Бээжин Юни-Констракшн групп компани гүйцэтгэнэ гэж  Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-05-02 06:06:48
    дан бетонон зам шүү дээ.Маш чанартай тэгээд үнэнчээр хийдэг байсан, одоогийн Баянгол Зүч зочид буудал 120 , 220 ,50 мянгатын байрууд гэх мэт.
    66.181.161.10
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2018-05-01 10:16:01
    Налайхын замыг хятадууд том техникгүйгээр гараар тавьсан гэхэд үнэхээр сайн хийжээ!! 1966 онд анх УБ-т орж ирэхэд толь шиг гоё зам байж билээ!
    66.181.160.9
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2018-05-01 11:43:48
      сайн зам байсан уул нь дорнот хүрэх байсныг манай эх орончид зогсоож улсаа хохироож хоцороож өөрсдөө өөр улсын хүүхэлдэйн баатар болж байсан
      66.181.191.177
      Мэдэгдсэн Хариулах