100 айл орчимд үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх 100 айл, “Цагдаагийн гудамж”-нд байрлах барилгын материал, хоол хүнс үйлдвэрлэл, ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага иргэдэд хяналт шалгалт явуулж эхэллээ. 

Тус шалгалтад нийслэлийн Газрын албанд бүртгэлтэй 145 аж ахуй нэгж, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглагч аж ахуйн нэгж, иргэд хамрагдах юм. 

Шалгалтыг Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга ахалж, газрын хэмжилзүй, хүнсний чанар, стандарт, авто зам, хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчин геодези зураг зүй, нийгмийн хамгааллын улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 5 дугаар сарын эхний 10 хоногт багтааж явуулна.

Өнөөдөр шалгалтанд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтын удирдамжийг танилцуулж, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө гэж нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.