Сэрэмжлүүлэг: 5 давхрын цонхоор бага насны хүүхэд унаж амиа алдав
Өчигдөрхөн хүмүүс өндрөөс унаж байгаа хүүхдийн бичлэгийг шэйрлэж, анхаарал сэрэмж хэзээд ч илүүдэхгүй гэж бичиж харагдсан. Гэхдээ энэ бичлэг гадаадын бичлэг бөгөөд цонхоороо унаж байгаа хүүхдийг хүмүүс газар унагалгүй тосч авч байгаа бичлэг харагдсан юм.

Тэгвэл өнөө өглөө Монголд ийм золгүй явдал болжээ. Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг тайван жагсаалын албан ёсны гуппэд нэгэн иргэн бичжээ. Тэрбээр “Маш харамсалтай байна. Өнөөдөр өглөө манай байрны 5 давхраас нэгэн тэнгэрийн элч хөөрхөн хүү бурханы орон руу явлаа. Уйлаад ч барамгүй. Эцэг эхчүүд минь цонхноос үр хүүхдүүдээ хол байлгаарай. Магадгүй манай хүүгийн найз ч байж мэднэ гэж дотроо мэгшин сууна. Ум сайн амгалан болтугай” гэж бичжээ. Тэр хүнтэй холбогдсон боловч “Заавал хаягаа хэлэх шаардлага байхгүй. Ийм харамсалтай хэрэг боллоо. Цагдаа болон түргэний тэрэг ирсэн” гэв.
Харин ийм дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн эсэхийг тодруулахад “Өнгөрсөн хоногийн мэдээнд бол алга. Өнөөдөр болсон хэрэг бол маргааш өглөөний мэдээнд орж ирнэ” гэлээ.

Өнгөрсөн сард гэхэд цонхоо онгорхой хаясан ээж машинаа холдуулаарай гэсэн утасны дуудлаганд гэрээсээ сандарч гүйж гарсан хойгуур нь гурван настай хүү нь 12 давхрын цонхон дээрээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Ийнхүү бидний, эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох харамсалтай хэрэг гарсаар байна. Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагч нараа хүүхдийнхээ ялангуяа бага насны хүүхдийнхээ аюулгүй байдалд анхааралтай сэрэмжтэй байхыг зөвлөмөөр байна.

 О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-05-01 07:35:33
    Бурхан минь гэж . Ямар өрөвдмөөр юм бэ. Зүрх зүсэгдчихлээ.
    202.70.34.244
    Мэдэгдсэн Хариулах