Энэ он гарснаас хойш Цагдаагийн байгууллагад амьгүй нярай хаясан тохиолдол дөрөв бүртгэгджээ.
Өнгөрсөн амралтын өдөр гэхэд “БЗД-24 хороонд жирэмсэн эмэгтэй хүүхдээ бие засах газар унагаасан байна” дуудлагыг цагдаагийн байгууллагаас шалгажээ. Тодруулбал, Баян-Өлгий аймаг 26 настай А зургаан сартай жирэмсэн, 52см урттай, 2,8 кг амьгүй ургийг бие засаж байгаад унагасан хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Мөн тус дүүрэгт хүнсний дэлгүүрт А /эм.17н/ нь өөрийн төрсөн хүү болох нэг сар 20 хоногтой хүүгээ төрсөн эцэгт нь өгнө гээд орхиж явсан хэргийг шалгаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид
АРАВДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
10.5 дугаар зүйл.Эх нярай хүүхдээ алах
1.Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Тайлбар: -Энэ хуульд заасан “нярай хүүхэд” гэж төрснөөсөө хойш гурав хоногоос хэтрээгүй байсныг ойлгоно.
АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
16.3 дугаар зүйл.Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх
1.Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Тус тус эрүүгийн хариуцлагыг хүлээгэх болно.

О.Сайхан
Оллоо.mn