“Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд тоглолт болно
Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" Цогцолборын үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой энэ онд тохиож буй.

Ойн хүрээнд “Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд – Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын үе үеийн бүлгийн удирдагч, амрагчдын нэгдсэн тоглолт зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, тоглолт 2018 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 15:00 цагаас UB Place-ийн концертийн их танхимд болох юм.

Тоглолтод Найрамдал Цогцолборын амрагчид дундаас төрөн гарсан олон арван авьяастнууд бүлгийн удирдагч багш нарын хамт оролцох юм байна.

Сонирхуулахад, хүүхэд, өсвөр үеийнхний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, авьяас чадварыг нээхээр өөрсдийн авьяас чадвар, зүрх сэтгэлээ бүрэн зориулж ажилладаг Найрамдал цогцолборын үе үеийн бүлгийн удирдагч багш нар бүгд урлаг, спортын авьяастанууд юм. Найрамдал цогцолборын амрагч хүүхдүүдийн урлаг, спортод сонирхолтой авьяаслаг нэгэн болж төлөвшихөд тус цоцголборын бүлгийн удирдагч багш нарын хувь нэмэр их байдаг аж.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.