"... Б.Билэгтэд холбогдолтой гомдол ирээгүй, шүүх хурал болоогүй"
Цагдаагийн ерөнхий газрын дарга /ЦЕГ/ асан Б.Билэгтийг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь халсан тухай гомдлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн гэх мэдээлэл зарим сайтад нийтлэгджээ.

Дээрх мэдээнд "Шүүхээс  түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзсэн" талаар дурьдсан байна. Энэ мэдээллийн талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад, “Манайд тийм гомдол ирээгүй, шүүх хурал ч болоогүй” гэсэн тайлбар өглөө. 

Хэрэв Шүүх хурал болж, шийдвэр гарсан нөхцөлд холбогдох мэдээлэл нь тэр даруй тус шүүхийн вэб сайтад тавигдах ёстой. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан нөхцөлд 60 хоногийн дараа шүүх хурал болдог байна. 

Б.Билэгтийг Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргасан билээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zzz 2014-08-23 11:10:54
    Хальт харахад Билэгт яг сталин шиг харагдлаа ш дээ
    202.179.29.206
    Мэдэгдсэн Хариулах