Б.Мөнхжаргалыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргалаа
Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнжаргалыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг дөнгөж сая Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргалаа. Түүний хувьд нэг сар цагдан хоригдож байгаа бөгөөд ийнхүү дахин нэг сар хоригдохоор болов.
 
Өмгөөлөгч Б.Мэргэн “Прокурор нь хэргээ танилцуулна гээд шүүгч рүү орчих юм. Шүүгчтэй ярьж байгаад хуралдаа ороод  үндэслэл бүхий баримт байгаа учраас дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гээд үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргачих юм. Тэгсэн хэрнээ гүйцэтгэх ажиллагааны нууцтай холбоотой гээд өмгөөлөгчдөд үзүүлэхгүй гэнэ. Прокурорын үндэслэлээ гаргавал бид няцаах үндэслэл байгаа эсэхийг гаргаж тавина. Гэвч тийм боломж алга. Аргагүйн эрхэнд шүүгчийг гуйж байна шүү дээ. Ийм маягаар хориод байвал цаашдаа 24 сар хоригдохыг үгүйсгэхгүй. Б.Мөнхжаргалаас анх хорьсон өдөр мэдүүлэг аваад тэрнээс хойш ганц ч мэдүүлэг аваагүй байна. Залхаан цээрлүүлж хэрэг хүлээлгэх гээд байх шиг байна. Хорино гэдэг хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх арга болохоос залхаан цээрлүүлэх арга бишээ. Одоо болтол 30 хоног ганц ч мэдүүлэг авсангүй. Биеийн байдал нээх сайнгүй. Сая хуралдаа онлайнаар оролцсон. Яг үнэнийг хэлэхэд их инээдтэй шалтгаанаар хориод байна” гэлээ.

Түүний хувьд нотлох баримтыг гэртээ хав дарж хадгалж, нуугаагүй. Харин ч хэрэгт холбогдонгуут өөрөө материалуудаа гаргаж өгсөн хэмээн өмгөөлөгчид нь хэлээд байгаа. Харин өмгөөлөгчид нь өөрсдөөсөө хөрөнгө мөнгө гаргаж материалуудыг нь орчуулж өгсөн байгаа гэнэ. Бид гэмт хэргийг илрүүлэхийн тулд тусламж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж, хэн нь буруутай гэдгийг тогтоохын тулд явж байгаа. Түүнээс хоригдож байгаа хүн дахин гэмт хэрэг хийх гэсэн санаа оноо байхгүй гэдгийг өмгөөлөгч нь онцлов.

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unen 2018-05-01 05:12:23
    ugaasaa horidog baisan, odoo ch baina, eruugiin baitsaan shiitgeh huulia oligtoi uurchluugui, alivaa huniig notloh barimtgui horij bolohgui l dee...
    103.10.23.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-01 04:31:37
    Mongold meduuleg avah neriidleer buruutang bish sejigtent horij, shiitgel huleehees n omno yaliig n edluuldeg uzegdel tugeemel boljee.
    120.22.138.178
    Мэдэгдсэн Хариулах
  • s 2018-05-01 04:06:36
    Sugar Ganzorig S.Bayar geed tom zagasnuud
    112.72.14.239
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-01 03:52:31
    батхуу болон бусад жижиг гарууд нь сугар ганзориг нарыг хамгааалах гээд шар махтайгаа хатаж байнаа даа хамгаалахгуй гэхээр хун чанар нь чангаагаад байгаа байх
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах