Р.Батнасан: МИАТ-ийг хувьчилж болно, гэхдээ цаг хугацаа нь арай болоогүй байна
Сүүлийн үед МИАТ ТӨХК-ийг тойрсон элдэв асуудал гарах болов. Гүйцэтгэх захирлын томилгооноос эхлэн одоо бүр МИАТ-ийг хувьчлах, либеральчлах асуудал ихээр хөндөгдөж, үүнийг нь салбарын ахмадууд буюу МИАТ-ийн нисгэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос эсэргүүцэж, өнгөрсөн долоо хоногт салбарын сайддаа мэдэгдэл хүргүүлсэн байгаа юм. Тэгвэл эл асуудлаар тус холбооны дарга, Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасантай ярилцав.
 
Ахмад нисгэгчийн хувьд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Үндэсний тээвэрлэгч компанийн хувьд МИАТ паркаа шинэчилж, дэлхийд өрсөлдөх хэмжээнд очиж байна. Бид өөрсдөө онгоцоо засварладаг болсон. Дэвшил, хөгжил гарч байгаа. Ийм үед нь хамаагүй өөрчилж боломгүй. Бид хувьчлал болон либеральчлал, элдэв хөнгөлөлт чөлөөлөлтийг үгүйсгээгүй, дэмжиж байгаа ч эдгээрийг үе шаттай хийж хувьчлалд зөв хандахыг хүсч байна” гэдгээ хэлсэн. Нэг ёсондоо МИАТ-д олон жил ажилласан тэд хувьчлалыг яаралтай хийхэд эмзэглэж байгаагаа нуугаагүй юм.

Харин энэ асуудалд салбарын сайд нь Засгийн газар либеральчлалыг дэмжинэ гэсэн. Тэр нь иргэний нисэхийн либеральчлал. Энэ хүрээнд л би ярьж байгаа. Түүнээс би МИАТ-ийг яриагүй. Ийм байхад МИАТ өөрөө л энэ асуудал дотор орж ирж хутгалдаад байгаа юм. МИАТ-ийг Үндэсний авиа компани гээд зарлачихдаг. Гэтэл “Эйр Монголиа”, “Изинис”, “Хүнни Эйр” чинь үндэсний авиа компани биш юм уу” гэсэн ярилцлагыг хэвлэлд өгчээ.

Ингээд ахмад нисгэгч Р.Батнасантай ярилцсанаа хүргэж байна.

-МИАТ-д үүсээд байгаа асуудлаар танай холбооноос салбарын сайддаа хаягласан мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийнхээ хариуг авсан уу?

-Аваагүй. Хэзээ өгөхийг мэдэхгүй байна. Олон улсын жишгээр тусгаар тогтносон улсын төрийн мэдэлд байх ёстой гурван обьектийн нэг нь агаарын тээвэр байдаг юм. Тэгэхээр улсын хараанд байна гэсэн үг юм. Гэвч сүүлийн үед эрх мэдэлтэй хүмүүс МИАТ-ийг либеральчилна, хувьчилна гээд яриад эхэллээ. Үүнийг бид одоохондоо эсэргүүцэж байгаа ч цаашдаа харин ч дэмжиж байгаа. Гэхдээ цаг хугацааны хувьд одоо болоогүй байна гэдгийг ойлгох хэрэгтэй. МИАТ компани одоо л хөл дээрээ босч тогтож, ашигтай ажиллаж эхэлсэн үе.

-Яагаад цаг нь болоогүй гэж?

-Засгийн газрын том хөтөлбөр байгаа шүү дээ. Улсын бодлогоор 2020 он хүртэл хөгжүүлэх тусгай төлөвлөгөө байгаа. Үүнийгээ дүгнэх хэрэгтэй. Парк шинэчлэл ирэх он гэхэд бүрэн дуусна. Яагаад хугацаа нь болоогүй гэх шалтгааны тухайд МИАТ-ээс гадна хоёр үндэсний авиа компани байгаа. Тэд маань өсч бойжоогүй байна. Энэ цагт МИАТ-ийг хувьчлах юм бол нөгөөдүүл нь ч ор тас байхгүй болно гэсэн үг. Либеральчлалын хувьд Дэлхийд Европийн орнуудыг эзлээд сүүлдээ дампууруулсан агаарын тээврийн компани орж ирэх гээд байх шигээ. Миний хардлагаар Монголын бодлого, дэмжлэгээр бараг орж ирэх гээд байх шиг.

-Тэгэхээр 2020 он хүртэл хувьчлахгүй байгаач ээ гэсэн хүсэлтийг салбарын сайдаасаа хүсээд байгаа юм байна?

-Тиймээ. Хамгийн гол нь зөв хувьчлах хэрэгтэй. Одоо гадны оруулж ирэх гээд байгаа компаниуд нь Монголын эсрэг эрх ашигтай байх нь ойлгомжтой шүү дээ. Хэдий хямд өртөг тарифтай орж орж хэсэгхэн хугацаанд баярлуулж байгаад хэдэн жилийн дараа үнээ өсгөдөг нэмдэг жишиг дэлхий дахинд бий шүү. Хэрвээ МИАТ байхгүй болвол Монголын ард түмэн агаарын хөлөггүй боллоо гэсэн үг юм даа.

-МИАТ компани үйлчлүүлэгчдэдээ хөнгөлөлтийг хэр үзүүлдэг юм бэ. Үнэ тарифийн асуудлаас болж гаднаас хямд өртөг зардалтай компаниудыг оруулж ирэх гэсэн санаа юмуу даа?

-Залуу гэр бүл, ахмад настангуудад хөнгөлөлт үзүүлдэг тариф бий. Дээрээс нь хэвтрийн өвчтөнг насилкаар зөөдөг ганцхан компани бол манай МИАТ юм. Боинг-737 онгоцонд 15 хүний суудал авч байгаад насилкийг бэхэлж авч явахдаа 6 хүний хөнгөлөлтэй тарифаар зөөвөрлөдөг. Энд тэнд том осол гарлаа гэхэд хэний онгоц явж өгөх үү, МИАТ л явдаг шүү дээ. Үнэнийг хэлэхэд хувийн хэвшил ашиг олно уу гэхээс аль ч гадны компани юу ч хийхгүй дээ. Гадны улсыг харж байхад авиа компаниуд нь анх үнээ буулгаж сайхан бэлэг барина. Тэгээд хэдэн жилийн дараа үнээ тэнгэрт тултал нэмдэг жишиг ч бий. Тиймээс МИАТ-ийг хөл дээрээ бүрэн гүйцэт бостол, дотоодын жижиг авиа компаниудаа бэхжүүлэх ёстой болохоос хувьчилж, нэгнийгээ татаад унагах нь гол асуудал биш юмаа. Нэг жишээ хэлэхэд, МИАТ компани орон нутагт 17 аймгийн 230 гаруй сум руу нисч байлаа. Тэгээд 1990 оны үед либеральчилалын шат явуулаад МИАТ-ийг зогсоогоод дотоодын хоёр компанийг орж ирээд, дараа нь гуравдах нь орж ирж үнэ тарифийг хямдруулж байна гээд бүгдийг нь татаад унагачихсан. Чухамдаа нэг талхаа хувааж идэж чадаагүй гэсэн үг юм. Европийн орнуудад буруу хувьчлал хийгээд компаниа дампууруулчихсан өчнөөн түүх баримт байна. Өнөөдөр олон улсад миний үе тэнгийн нисгэгчид компани нь дампуурснаас болж ажилгүй, архинд орчихсон уйлж сууна шүү дээ. Дампууруулсан компани 30-40 жилийн дараа хөл дээрээ босдог шүү.

-МИАТ компанийг мангас гэж хараад байх шиг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хэр ашигтай, алдагдалтай ажилласан юм бэ?

-Хоёр жилийн өмнө манайх хасах тэрбумын алдагдалтай байсан. Сая зөв менежмэнтээр яваад алдагдлаа арилгаж чадсан. Өнгөрсөн онд 59 тэрбумын ашигтай ажилласан.  МИАТ компани 2011 оноос хойш тарифаа нэг төгрөг ч хямдруулаагүй. Яагаад гэвэл засгийн бодлого алдагдснаас долларын ханш унасан. Тэгээд долларын ханшиндаа баригдсан юм. Хэрвээ либеральчилах гээд байгаа юм бол тэр их монополь болсон шатахуунаа манай компанид шахаад билетийн үнээ буулгах боломжтой шүү дээ.  Нэг жишээ хэлэхэд, өнгөрсөн жил 370 мянган зорчигч захиалга өгсөн. Гэтэл гүйцэтгэлээрээ 320 мянган зорчигч явсан. 50 мянган суудал хоосон явсан шүү.  Тэгэхээр ямар байх уу бодоод үз дээ. Солонгосчуудын хувьд өөрсдийнхөө том онгоцоор ирээд өөрийнхөө онгоцоор буцдаг нь үнэн. Улсад ямар ч татвар төлдөггүй шүү дээ. 

-МИАТ компани онгоцоо түрээслэдэг гэдэг. Хэдэн төгрөгийн түрээс төлдөг юм бэ?

-Өнөөдрийн байдлаар 6 онгоцтой. Нэгийг нь бүр худалдаж авч өөрийн болгох асуудал яригдаж байгаа. Түрээсийн төлбөр нь өндөр, яг нарийн үнийг нь хэлж мэдэхгүй нь.

-Техник инженерүүдийн хүрэлцээ хэр вэ. Олон улсад хэр хүртээмжтэй, ур чадвартай ажиллаж байгаа вэ?

-Өнгөрсөн онд гэхэд манайхан дэлхийн 50 улсын онгоцыг завсарласан. Энэ жил ч гэсэн засаж байна. Манай залуус өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Ур чадварын хувьд дэлхийд гайхагддаг инженерүүдтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдлаараа манай залуусын ур чадвар дэлхийд 10-т ордог. Монголыг гуйж онгоцоо засуулдаг. Өмнөд Америкт ажиллаж яваад ирлээ. Саяхан Вьетнам явсан. Би эдгээр залуусын бүгдийнх нь багш учраас сайн мэднэ. Миний хувьд тэнгэрээс Хөдөлмөрийн баатар, гавьяатыг нь авчихсан ганц амьд байгаа хүн учраас шавь нараараа бахархдаг. Монголын ард түмэн хувь заяагүй ард түмэн бишээ. Тийм учраас миний шавь нар дэлхийд нисч байна. Тамирчин хүнтэй нисгэгч нар яг адилхан. Өдөр шөнөгүй бэлтгэл хийдэг. Гадны нэг улсын хобби лоббигоор МИАТ-ийг татаж унагааж дампууруулж болохгүй юмаа.

-Манайд хэдэн нисгэгч байдаг вэ?

-100 ч хүрэхгүй дээ, одоогоор 50-иад нисгэгчтэй байна даа.

 -Одоо нислэгийн тариф хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?

-Олон чиглэл бий, яг хэдэн төгрөгийн үнэтэй байгааг нь мэдэхгүй байна. 2011 оны долларын ханшаараа байгаа байх. Гэхдээ Кореан айр эд нараас үнэтэй бишээ.

-МИАТ-д саяхан томилгоо хийсэн. Гүйцэтгэх захирлаар томилогдсон Д.Баттөрийг мэргэжлийн бус хүн томилолоо гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар таны бодол?

-Өмнөх удирдлага Тамирын баг сайн ажиллаж байсан. Гэхдээ дарга нь солигдсон болохоос баг нь хэвээрээ байгаа шүү дээ. Цааш нь яаж ажиллаж ямархуу байдлаар авч явахыг шинэ дарга л мэднэ. Мэргэжлийн хүн сонгохын хувьд зөв. Гэхдээ бодлого,  менежмэнт сайтай хүн бол асуудалгүй аваад явна даа. Д.Баттөрийг сайн ажиллаж чадна гэдэг итгэж байгаа. Яагаад гэвэл олон жил Төрийн нарийн бичгийн дарга хийж, Монголын санхүүгийн сан хөмрөгийг барьж байсан хүн чамбай сайн ажиллах байлгүй дээ. Энэ салбарыг дордуулахгүй аваад явбал болоо доо. Тиймээс хувьчлалыг зөв бодлоготой явуулахгүй бол болохгүй ээ. Гэхдээ Монголоо гэсэн эх оронч сэтгэлгээтэй байхыг эрх баригчдаас хүсмээр байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ez 2018-05-01 16:26:53
    neelttei huvitsaat company bolgoh heregtei. Mongoliin horongin birj deer huvitssag ni zarah heregtei.
    45.117.35.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Баясгалан 2018-05-01 12:31:09
    Р.Батнасан гуайдаа баярлалаа. Монголын цэлмэг хөх тэнгэрт 40-өөд жил элин халин ниссэн хүрэн бүргэд шүү. Энэ эрхмийн үгийг хүндэтгэлтэйгээр сонсох хэрэгтэй.
    103.57.95.82
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-01 08:02:58
    Huvichlaad huvichlalaas olson munguur 50 surguuli, 50 tsetserleg barih heregtei
    213.55.176.247
    Мэдэгдсэн Хариулах
  • х 2018-05-01 05:45:21
    Яах гээд хувьчлах гээд байгаа гэдэг нь тодорхой хэдхэн олигархиуд хувааж авах гээд улаарч байна. Энэ чинь Монголын ард түмний өмч шүү.
    103.50.206.40
    Мэдэгдсэн Хариулах
    • ? 2018-05-01 07:07:34
      Ард түмний өмч гэж байдаггүй юм!!! Төрийн гэж нэртэй боловч эзэнгүй юмыг тэгэж нэрлэдэг юм!!! Хэн дуртай нь идэж байдаг!!!
      66.181.160.9
      Мэдэгдсэн Хариулах
      • Үнэн 2018-05-01 10:39:36
        Зөв зөв ард түмний өмч нэрийн дор улс төрчил мөнгө хийж бна шүү дээ
        66.181.161.49
        Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-01 03:21:46
    huvichlah heregtei. tsag ni hezee ch bolohgui. ene heden MIAT toitson humuus erh yambaa aldab geed baigaa tul neg negeeree garch irch ungas aldaad bgaa um
    213.55.176.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Алтан хувьцаа авч үлд!!! 2018-05-01 02:01:58
    Төрийн хэмээх эзэнгүй өмчийн хувьчлалыг 1 ч өдөр хойш тавьж болохгүй! Өдөр ирэх тутам хулгайлсаар л байна! Гадны сайн авиакомпанид хувьчлах хэрэгтэй!
    202.179.18.49
    Мэдэгдсэн Хариулах
    • Hutsaad l 2018-05-01 12:07:20
      Muu mal gadnii yum bolgon sain bish yadaj dotoodiin company daa ug lduu harin Jenco mafi d bish shuu
      64.119.27.205
      Мэдэгдсэн Хариулах