Дэлхийн банкны төлөөлөгчид АТГ-т ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-ын төлөөлөгчид тус газарт ажиллаж эхэллээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд StAR байгууллагын зөвлөх Шервин Мажлеси, Дмитро Котляр, Бентон Жонаттан нар багтжээ. Тэд дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-ны өдрүүдэд АТГ-т ажиллах юм. Ингэхдээ АТГ, УЕПГ, ТЕГ, ЦЕГ, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба зэрэг байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан олон улсын болон үндэсний хэмжээнд хөрөнгө буцаах үе шатуудыг бүхэлд нь зохицуулсан гарын авлага боловсруулах асуудлаар хэлэлцэнэ. Мөн олон улсын шинжээч Дмитро Котляр АТГ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж хөрөнгө, орлогын мэдүүлгийн системд өнгөрсөн хугацаанд хийсэн хөгжүүлэлт, цаашдын төлөвлөгөө, чиглэлийн талаар санал солилцоно.

Түүнчлэн зөвлөх Бентон Жонаттан Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нартай дугуй ширээний уулзалт хийж гадаад улс руу эрх зүйн харилцан туслалцааны хүсэлт явуулахад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар ярилцах юм. Ажлын айлчлалын төгсгөлд АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж болон тус газрын хэлтсийн дарга нар StAR байгууллагын төлөөлөгчидтэй уулзах бөгөөд тэр үеэр хоёр байгууллагын хооронд ирэх 12-18 сарын хугацаанд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцох юм байна.

Дашрамд дурьдахад, АТГ нь Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга (StAR)-тай 2013 оноос хамтран ажиллаж байгаа билээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цыу 2018-05-01 01:26:35
    наадуулдаа ийм юм ярих хэрэг байна уу. Тэртэы тэргүй наадуул чинь хийхгүй ээ
    112.72.14.252
    Мэдэгдсэн Хариулах