Зургаан хүнийг Элчин сайдаар томилуулахаар дэмжлээ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Элчин сайдуудын томилгоог хэлэлцлээ.

Хуралдаанаар Монгол Улсаас

  • Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг,
  • Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,
  • Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд,
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар Наранхүүгийн Тулга,
  • Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр,
  • Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь нарыг Элчин сайдаар томилуулахыг аадэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.

О.Энхцэцэг дипломат албанд 31 жил ажилласан, 2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.

Д.Батжаргал төрийн албанд 31 жил ажилласнаас дипломат албанд 11 жил ажилласан. 2016 оноос Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж буй.

Я.Ариунболд дипломат албанд 22 жил ажиллаж буй бөгөөд 2016 оноос Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар ажиллаж байна.

Н.Тулга дипломат албанд 29 дэх жилдээ ажиллаж буй. 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байна.

Г.Тэнгэр төрийн албанд 9, дипломат албанд 1 жил Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан. 

Н.Чимгүүндарь дипломат албанд 11 жил ажилласан, 2018 оноос Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хэхэ 2018-05-01 02:34:33
    Нам нь энэ 2ын емне ямар том ертэй юм бэ. Заавал болгох гээд чичрээд дайраад байх юм
  • арай юмдаа 2018-05-01 02:04:50
    Тэнгэр , Чимгүүндарь нар арай ч дээ. Хүнддэх вий дээ. Мундаг дипломаточ нараа доош хийж байна даа.
  • Отгоо 2018-04-30 15:21:09
    Төрийн албанд 9 хөн жил ажиллачихаад Элчин сайд болдог мундаг юмаа. Нээрээ л энэ 2 хүн заавал ийм алба хаших гэж үү. 30 жил ажилласан хүмүүс бна шүү дээ.
  • tiim 2018-04-30 14:22:42
    ene unen shu 3boloogui shineer togsson akhlagch opifser nar tsergiin amidral uzeegui baij tom tom yridag mongonii baraa kharanguut ajilaa haydag
  • Zochin 2018-04-30 14:20:52
    ene udaa zev humuusiig songoson shig baina. Yamar ch baisan mergejliin diplomatuudiin ur udam baina
  • khokh tolbot 2018-04-30 14:17:11
    Zewsegt khuchinii janjin stab.huurai zamiin tsergiin komandlal shalgakh heretei baina ajillagaand mongoor ywuulj baina ene talaar shalgakh heregtei ba
  • Сэтгэгдэл 2018-04-30 13:47:17
    онигоотой юмоо. Анхнаасаа л Баяр, Энхсайхан 2-г томилон явуулахгуй л бсан юм!
    • Эмэгтэй хүн 2018-05-02 07:55:55
      Харин тийм.өмнө элчин байсан хүмүүс нь мундаг дипломатчидийн үр сад. Мундаг дипломатчид. Тэр хүмүүсийг доромжилчих юм байнх л даа