“Төрийн гэрэгэ” хүртэх бүтээн байгуулалтууд шалгарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг болж, олон улсын стандартыг ханган, улс орныхоо хөгжлийн илэрхийлэл, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болон үнэлэгдсэн дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуучлал ба бизнесийн шинэ чиглэлийн онцгой бүтээн байгуулалтад Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог.
 

2018 оны “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал хүртэх бүтээн байгуулалтаар:
 

  1. Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт
  2. Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн бүтээн байгуулалт
  3. “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-I” төслүүд шалгарч, Төрийн гэрэгэ шагнал хүртэхээр боллоо.
 

Шагналд нэр дэвшүүлэхэд Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар  нь өөрийн орон нутагт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд өөрийн салбарт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд өөрийн дэмжиж буй бүтээн байгуулалтыг санал болгох эрхтэй байдаг бөгөөд эдгээр байгууллагууд 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн юм.

Ингээд тэдгээр санал, холбогдох бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулалт хийсэн юм.

Шагналыг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгнө.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-05-01 03:31:31
    Эрэлийн Эрдэнэбат хямд үнэтэй орон сууц барьж болдгыг барилгын компанинуудад харуулах хэрэгтэй байна.Барина гээд хүмүүс харсаар цаг хугацаа өнгөрөөд байна.