М.Энхсайханыг Элчин сайдаас нь эгүүлэн татах шийдвэрийг гаргалаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болов. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Мөн Шведийн вант улсад суух Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэн, дэмжжээ.

Шведийн вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татаж, түүний оронд О.Энхцэцэгийг томилох саналаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан байна. Мөн  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдын суудлаас бууж ирж, авлига албан тушаалын хэрэгт шалгуулж байгаа С.Баярын оронд тус улсад Элчин сайдаар сууж байсан Н.Тулга томилогдох ажээ.

М.Энхсайханы хувьд мөн авлига албан тушаалын хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа бөгөөд АТГ-аас зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан гэх тайлбарыг өгсөн байгаа юм.

Юутай ч түүнийг Элчин сайдаас нь эгүүлэн татах асуудлыг Засгийн газрын гишүүд дэмжлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Orsoo 2019-08-19 03:11:27
    Tegmeerdee
  • Саран 2018-05-21 19:14:24
    Эгүүлэн гэж зөв бичиж чаддаггүй сэтгүүлч гэж хөөрхий
  • 3өв 2018-05-02 00:17:50
    Mаш зөв шийдвэр гаргажээ
  • Дэлхийн шившиг !!! 2018-05-01 01:42:02
    Ингэх л байсан юм бол Элчин сайдаар томилогдохоос нь өмнө эрүү үүсгэж шалгахгүй яасан юм бэ? Одоо буруутгаж байгаа үйлдэл нь тэр үед байж л байсан шдээ!
  • монгол 2018-04-30 17:21:40
    хохь муу аалз
  • иргэн 2018-04-30 16:07:36
    сайн байна...шведэд жаргаж суухгүй ээ чи
  • Diplomat 2018-04-30 12:50:10
    Ichij ukhmeruud umaa! Uun ESY yam uun elchin..; ochisson gazraa diplomat tsarai gargaad ajil yariddag baikhdaa..hun medekhgyu gej bodood...
  • zochin 2018-04-30 10:21:08
    BAYARTAYGAA BARITSAJI BAYNA
  • Бат 2018-04-30 09:57:41
    Одоо энэ идсэн уусан нөхдүүдийг нэг удаа өршөөгөөд параламентаа 2 танхимтай болгож төрөө төр шиг болгохсон