Д.Эрдэнэбат: Хоёр сайдынхаа асуудлыг шийдэж чадахгүй бол Засгийн газрыг огцруулна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа дахин хууль зөрчсөн сайдын асуудал болон бусад асуудлыг хэлэлцэв.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Тусгай хорооны хяналтын дэд дарга Батболдод албан тоот хүргүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий сэтгүүлчдийг чагнаж тагнасан асуудалд Хууль зүйн сайд өөрийн тайлбараа хийсэн. Нийслэлийн прокурорын газраас цагдаагийн нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорын газарт ирүүлсэн гэх мэдээллийг хийсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын их хурлын 24 дүгээр зүйлийн 24.3 дэх хэсэгт зааснаар хувь нууцыг чагнаж тагнасан байж болзошгүй гэж үзэж Тусгай хяналтын дэд хороог нь хариуцсан ажлаар нь нэн яаралтай хуралдуулах асуудлыг хэлэлцүүлэгт хүргүүлсэн. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан нь прокурорын байгууллагаас нотлогдож байгаа юм байна. Энэ асуудлыг зайлшгүй хэлэлцэх ёстой гэсэн шаардлагыг хүргүүлж байна.

Хоёрдугаарт Ерөнхий сайдад дахин шаардлагыг хүргүүлж байна. Өнгөрсөн даваа гарагт Засгийн газрын нэр бүхий хоёр гишүүнийг огцруулах шаардлагатай гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Үүнээс хойшх нөхцөл байдлыг харахад Сангийн сайд дахин Төсвийн тухай хуулийн  6.2.5 дахь заалтыг зөрчиж чуулганаар Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөх тухай хуулийн төслийг оруулж ирж төвсийн тодотголыг үгүйсгэсэн. Үүнтэй холбогдуулж дахин шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ. 2018 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэн яаралтай буюу энэ тавдугаар сарын 14 ний дотор УИХ-д өргөн барихыг шаардаж байна. Монгол Улсад хууль үйлчлэх ёстой” гэлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.

-Ерөнхий сайд хоёр сайддаа хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөнө гэж ойлгож болох уу?

-Бид анхныхаа шаардлага дээр дараагийнхаа алхмыг хийнэ гэдгээ хэлсэн. Ер нь хоёр сайдынхаа асуудлыг шийдэж чадахгүй бол Засгийн газрыг огцруулахад бэлэн байгаа гэж ойлгож болно.

-Ямар асуудлаар сэтгүүлчдийг тагнаж чагнасан юм бол. Тодорхой мэдээлэл байна уу?

-Яг ямар асуудлыг нь прокурор хянаад тодорхой болгох байх. Хууль зүйн сайд нь энэ асуудлыг мэдэхгүй гэж хариулт өгсөн байна билээ. Хууль хяналтын байгууллага нь чагнасан гэх асуудлыг тогтоосон байна. Салбарын сайд нь мэдэхгүй байхад ТЕГ-аас цагдаагийн алба хаагчдийг шалгасан байгаа юм. Сайд нь тодорхой асуулт өгөхөөс зайлсхийж байна гэж ойлгож байгаа.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-02 09:09:49
    Бүгдээрээ огцор
  • Xэ хэ 2018-05-02 00:28:05
    энэ эрдэнэбат юундаа чичрээд улайраад байгаа юм болоо. Hэг л учир байна даа
  • Жудаг 2018-05-01 10:12:45
    Данжаадад өөр хийх ажил даанч алга даа.
  • kkk 2018-05-01 04:12:24
    zuunharaagiin hujaa zantgar tolgoit yu gj hutsad bgn. amjihuu \
  • иргэн 2018-05-01 01:05:21
    хүрэлбаатар хулгайч юун сайд вээ шоронд байх ёстой лалар байна шдээ
  • zochin 2018-04-30 14:04:47
    ENE HALZAN TENEG. DANDAA HUTSNAA
  • Zochin 2018-04-30 13:50:29
    Ortsruulj yagaad bolohgui gj Ajilaa hj chadahgui baigaag ard tumen harj bn!
  • Хангай 2018-04-30 11:43:13
    Нямка ах маань үнэхээр ядуу хүн тул прокурорын хийсэн тайлбарыг бас л сонсоогүй үлдсэн бололтой!
  • хужаа 2018-04-30 10:55:15
    Хятадын эрлийз зантгар толгойт Багануурыг хятадаар дүүргэх зорилготой нөхөрдөө бас засаг унагах их зантай эрээ жинхэн хятад цус наадахд чинь гүйж байгаа юм шүү
  • 323 2018-04-30 09:50:01
    Энэ зантгар толгойт муу зүйл их хийсэн хүн дээ. хэзээ нэг нүдээрээ цувах бол доо.
  • ИРГЭН 2018-04-30 09:15:14
    ЭНЭ ШУДАРГА ХҮН ҮҮ? ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬ,БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН НӨХӨР ШҮҮ ДЭЭ. ХЯТАДАД 25 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ЦАХИЛГААН СТАНЦАА ӨГДӨ...
  • хурцаа 2018-04-30 08:17:13
    ЗАСАГ ОГЦРУУЛДАГ МУНДАГ ЭР БАЙХНЭЭ, БАЗАРВААНЬ