С.Баярт эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардлаа
2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрийг монголчууд мартаагүй байх. Тэгвэл энэхүү аймшигт хэргийн гол буруутан гэгдээд байгаа Ерөнхий сайд асан С.Баяр болон Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил, цагдаагийн хурандаа Ч.Амарболд нарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгахыг долдугаар сарын 01-ний хохирогчдын ар гэрийнхэн нь шаардаж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баярыг одоо шоронд эрхлүүлж байхын оронд эрүүгийн хэрэг үүсгэж зохих ял шийтгэлийг оногдуулахыг шаардаж байгаагаа илэрхийллээ.    

Х.Оюунцэцэг “2008 онд сонгуулийг будилантуулж, хүчээр Засгийн эрхийг гартаа авсныг хүн бүр мэдэж байгаа. Тухайн үед амаа хамхиж чимээгүй байсны шагнал болгож, өнөөдөр цагдаагийн дарга асан Ч.Амарболдыг Эрээний Консулаар томилсон. Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга байсан Болд Туркийн Элчин сайдаар явсан нь гэдгийг мэдэж байгаа биздээ. МАНАН гэдэг бүлэглэлийн хэмжээнд нэгнээ хаацайлдаг мафийн сүлжээ болжээ. Энэ асуудалд хэнд хариуцлага тооцох вэ гэхээр С.Баярт л хариуцлага тооцох ёстой” гэв.

Хохирогчийн ар гэрийнхний төлөөлөл Б.Энхбаяр “Хэвлэлийн бага хурлын гол зорилго нь Ерөнхийлөгчид хохирогчдын ар гэрийнхнээс бичиг хүргүүлж байна. Шударга бусаар шүүгдсэн 300 гаруй залуусын 200 гаруй нь 6 сараас 8 жилийн ял авсан залуусын бие болоод сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр олгож өгөөч, Тухайн үед шархдаж бие нь муу байгаа гурван хүнд эрүүл мэндийн тусламж дэмжлэг үзүүлээч. Долдугаар сарын 01-нд улстөрийн дүгнэлт гаргуулахыг, мөн амиа алдсан залууст хөшөө босгож өгөхийг хүсч байна.
АТГ-т хандаж С.Баяртай холбоотой хэргийг дахин шалгаж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн. Яагаад гэвэл Оюутолгойг гадаадад зарж борлуулж, их эд хөрөнгө эрх мэдэл авахын тулд зориуд тухайн үеийн улстөрийн сонгуулийг будилантуулж, ард иргэд рүү галт зэвсэг нээсэн юм байна гэж бодож байгаа шүү” гэлээ.

Мөн түүнчлэн тэд “С.Баярын хар гайгаар бид арван жил зовж зүдэрлээ. Одоо өвдөж хавдаж байна гээд өршөөл эрэн эмнэлэгт хэвтэж байгаад ичээч. Ард түмэн өвдөж хавддаггүй юмуу. Өнөөдөр өчнөөн ач зээ нараа үзэх ёстой хүн энэ амьдралд алга. Амийг нь авч одсон С.Баяр нартай хатуу хариуцлага тооцмоор байна. Үнэндээ бол бид гурван саяулаа хохирсон сууж байгаа юм шүү” гэв.
 
О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-05-02 00:19:28
    xeden zaxialgatai shantaajnii pizdaa nar
  • zochin 2018-04-30 13:01:10
    Bayar ooroo buuduulah tsag ni irjee,buruutai bol shiitgeltei Hohirogchid omgoologch abch toroos mongo nehemjleh erhtei,olon ulsiin shuuhed ogch b.o
  • Gf 2018-04-30 12:53:33
    Ер нь цагдаа шаардлагатай уед буудах л естой
  • б 2018-04-30 12:32:45
    Сайхан залуучуудын амь насаар тоглолт хийж ногоо хэсэг 3 хун нь шоронд суусан нэр авч дараа нь шагналын журмаар албан тушаал ахисан шуу дээ
  • ИРГЭН 2018-04-30 09:20:01
    ЭЛБЭГДОРЖ Л ЭХЛҮҮЛЭЭД ДОТОР ХҮН БОЛОХООРОО ӨӨРӨӨ АЛГА БОЛООД ӨГСӨН. ЭЛБЭГДОРЖТОЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.
  • зочин 2018-04-30 08:34:22
    дутуудоржийг барьж хорь
  • ҮНЭН 2018-04-30 07:54:15
    Н.ЭНХБАЯР ЯМАР Ч БЭЛТГЭЛГҮЙ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСНААС БУУДАЖ ЭХЭЛСЭН. УГТАА Н.ЭНХБАЯРЫГ С.БАЯР ШАХАМДУУЛСАН ГЭВЧ,ЭЛБЭГДОРЖ ЭХЛҮҮЛСЭН. ЭНЭ 3-ЫГ ШОРОНД ХИЙ
  • Бааскаа 2018-04-30 06:58:40
    Суперууд цуглачихсан байна. Тэгээд эдний хүсэлтээр хүн шоронд хийгээд байх хэрэг үү.
  • Зочин 2018-04-30 06:41:00
    7-р сарын нэгний жагсаал цуглааныг турхирсан өөхшүүлсэн хүмүүс байгаа шүү.
  • өвгөн 2018-04-30 06:40:16
    Энхбаяр гэгчээ. хэний захиалгаар ам мэдэн буруу тийшээ хадуурч бурж байна. Гол буруутан Элбэгдорж, Магнай, Батзандан ,Жаргалсайхан нарыг чи яах вэ
  • irgen 2018-04-30 06:32:24
    bayar udiid xorixod baixgui bolood l xun xuleej abaxgui uulzaxgui gesen medeelel cacaj bgaa biz man ch bayar ch ter zergiin zali mex gargaxtaigaa nobshnuuddaa
  • балдан 2018-04-30 06:13:05
    Зөв Амарболд золиосонд нь яваад хохирсон одоо томчуудыг нь шалгаж хориочээ эцэст нь хүртэл тэмцээрэй
    112.72.14.238
    Мэдэгдсэн Хариулах