С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шийднэ
Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг тус бүр нэг сар цагдан хорих хугацаа нь маргааш дуусгавар болж байна.

Өнөөдрийн байдлаар С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал прокуророос шүүхэд ирээд байгаа аж. Харин Б.Ариунсангийнх одоогоор ирээгүй байгааг эх сурвалж мэдээллээ.

Тэгвэл С.Баярцогт, Б.Ариунсан хоёрыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хурал маргааш өглөө 09.30 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох тов гарчээ.
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д " Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй гэж заажээ.

О.Сайхан 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-04-30 14:51:16
    hun alj orgoj zailsan bishdee horij tsagdaad eruu shuult umuu oorsdoo meduulegee ogood unen monoo olno bizdee hunii erh denduu umaa
    66.181.179.184
    Мэдэгдсэн Хариулах
  • хорь 2018-04-30 14:19:57
    насаар нь хорьж байсан ч нийгмээ доромжилсон үйлдэл нь цайрахгүй
    122.201.22.23
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-30 10:00:15
    ноен хуний хэргийг жирийн ард шуудэггуй юм емнех ажлаа хийгээд гэр орноо авч яв хуухдээ зев есге еер олон юманд битгий хошуу дур баасан авгай шиг мэдрэл биш бол...
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-04-30 09:11:08
    Дахиад 17 сар байна аа. Наад новшнууд чинь тун удахгүй долоон булчирхайгаа тоочоод эхэлнэ. Монгол улсад асар их хохирол учруулсан одоогийн байдлаар 100 тэрбум$ ...
    66.181.183.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-04-30 08:36:11
    Зуд болход нохой зоолно гэдэг шиг их дээгүүр жаалсан юм дээрээс унах хэцүү гэдэгийг мэдэж авсан дээр Бямбасайхан гэдэг нөхөр сайн шалгах хэрэгтэй
    112.72.2.202
    Мэдэгдсэн Хариулах
  • ????? 2018-04-30 05:41:29
    Бямбасайхан гэж залуу төрийн албан тушаалтан биш атал гуянд сээр дагуулна гэгчээр хорьж байх ямар шаардлагатай юм болоо???
    66.181.160.9
    Мэдэгдсэн Хариулах