Хувийн таарамжгүй харилцаанаас болж төрсөн ахынхаа аминд хүрчээ
Энэ он гарсаар бусдын амь насыг санаатай алах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад 30 бүртгэгджээ.

Өнгөрсөн амралтын өдөр гэхэд архидан согтуурч ахынхаа аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, энэ сарын 29-ны өдөр 20.00 цагийн орчимд БГД-ийн дүүрэгт оршин суух 47 настай эрэгтэй А нь гадны нөлөөтэй амиа алджээ.

Хэргийг түүний төрсөн дүү 39 настай эрэгтэй А архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. 

О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.