НЭМҮТ шинэ удирдлагатай болжээ

Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагуудыг сольжээ.

Тодруулбал, тус төвийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор Д.Нарантуяа, дэд захирлаар Д.Бат-Ундрах нарыг тус тус томилсон байна.

Анагаах ухааны доктор Д.Нарантуяа нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд зүрх судасны чиглэлээр мэргэшсэн зөвлөх эмч аж.
 


Тэрбээр 2001-2003 онд Халдварт бус өвчин” Артерийн гипертензийн удирдамж, Цусны эргэлтийн өвчний оношлогоо, эмчилгээний талаар судалгааШинжлэх ухаан технологийн төсөл, 2005-2006 онд Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа, 2009-2010 онд Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа STEPS 2010, зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлаарх судалгаанд тус тус артерийн гипертензийн үндэсний зөвлөхөөр ажилласан.

Түүнчлэн Монголын Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн EPOS /THL/Danyalnt,олон улсын төлөөлөгчийн газрын зүрх судасны үндэсний зөвлөх, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн, Монголын зүрхний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн салбар зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг.  

Дэд захирал Д.Бат-Ундрах нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд Удирдахуйн ухааны докторант, нийгмийн эрүүл мэндийн удирдлага чиглэлээр удирдахуйн ухааны магистр зэрэгтэй,  мэргэшсэн их эмч юм байна.
 




Тэрбээр Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-д дуудлагын “Их эмч”-ээс, “Сургалт гадаад харилцааны менежер”, Баянзүрх дүүргээ хариуцсан салбарын эрхлэгч, дарга, Тус төвийнхөө Хяналт үнэлгээ шинжилгээ дотоод аудитын асуудал хариуцсан даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.

Мөн АSEMбуюу Ази Ёвропын дээд хэмжээний уулзалтын үед “Яаралтай тусламж” үзүүлэх эмнэлгийн тусламжийн багийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, “Насанд хүрэгчдийн амилуулах тусламж”-ийн удирдамжийг мөрдүүлэх, Яаралтай тусламжийн сургалтыг 21 аймаг 9 дүүргийн “Эрүүл мэндийн төв”, нэгдсэн эмнэлгүүдэд зохион байгуулах, Түргэн тусламжийн үйлчилгээний судалгаа шинжилгээний бүтээлүүдэд хамтран ажиллах зэрэг олон олон ажлуудыг санаачлан удирдан зохион байгуулж ажилласан.

Түүнчлэн АМДА-олон улсын байгууллагын зөвлөх багийн гишүүн, Яаралтай тусламжийн мэргэжлийн холбоодын дэд тэргүүлэгчээр тус тус ажилладаг байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-30 07:23:43
    Бөөн алт болсон авгай байна. Яаж их алт авдаг байна аа, эмчийн цалингаар
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2018-04-30 06:46:49
    Ээ бурхан минь маш өндөр мэдлэг чадвартай "амьтад" дарга болж дээ? Ажил унагаж гай бүү тариасай
    150.129.141.103
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-04-30 05:58:29
    BAS L MYYH BAIh
    64.119.16.155
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-30 04:48:17
    сайхан мэргэжилтнуудээ хоерын хооронд дарга хийлгээд л алчих м даа
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах