Б.Баярмаа шатрын дэлхийн аварга боллоо
Сонирхогчдын шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд  Италийн Сардина арал дээр зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монголын есөн тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл буюу нийт дөрвөн медаль хүртжээ. Тодруулбал, 2300 хүртэлх чансаатай эмэгтэй ангилалд тус тэмцээний 2017 оны аварга ДШХ-ны Мастер Б.Баярмаа түрүүлж ,АЛТАН медаль хүртсэн байна.

Мөн 1700 хүртэлх чансаатай эмэгтэй ангилалд Б.Халиун МӨНГӨ, 2300 хүртэлх чансаатай нээлттэй ангилалд ДШХ-ны Мастер М.Гүнбаяр ХҮРЭЛ медаль хүртсэн. Түүнчлэн 2000 хүртэлх чансаатай эмэгтэй ангилалд Э.Амаржаргал ХҮРЭЛ медаль хүртэж, ДШХ-ны ДМЭ цолны болзлыг хангажээ.

Г.Зул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-04-30 05:58:54
    Та нар үнэхээр сайн байна. Цаашдын амжилт хүсье.