Манай сагсчид Азийн цомын тэмцээний шөвгийн наймд үлдлээ

БНХАУ-ын Шеньжен хотноо 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 18 баг тус бүр дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж буй юм.

Тус тэмцээнд өрсөлдөж буй манай эрэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо Тайваний багтай хийж 16:15-аар хожоод байсан. Тэгвэл манай сагсчид өчигдөр/04.29/ хэсгийн хоёр дахь тоглолтоо дэлхийн аварга, Азийн тоглолтын хошой аварга Катартай хийж 19:21 оноогоор хожигджээ.

Ингэснээр тэд "А" хэсгээс хоёрдугаар байраар шалгарч, Иорданы багтай учраа таарлаа. Өнөөдөр манай багийн хувьд тоглолт байхгүй бөгөөд маргааш 16:20 минутаас хасагдах шатны тоглолтоо Иорданы багийн эсрэг хийнэ.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.