АТГ-ын даргыг сонгох санал асуулга маргааш дуусна
Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг ард түмний санал асуулгаар тодруулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.
Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайт дээр АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийн саналыг ард иргэдээс санал асуулгаар авч эхэлсэн бөгөөд энэ санал долоо хоногийн хугацаатай үргэлжлэв. Харин дуусах хугацаа маргааш юм.
Хамгийн олон санал авсан гурван нэр дэвшигчээс хоёрыг нь УИХ-д өргөн мэдүүлэх юм. Гэхдээ нэр дэвшигч нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй байх бөгөөд  төрийн байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан байх, улстөрийн албанд сүүлийн 5 жил ажиллаагүй байх ёстой гэсэн хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой гэдгийг тодорхой заасан. Тиймээс хаа хамаагүй хүний нэрс санал болгох боломжгүй гэдгийг бас анхаарахыг сануулсан юм.

Хамгийн гол нь ард түмний саналаар нэр дэвшигдсэн хүнийг даргад өргөн мэдүүлсэн ч УИХ-д хүлээж авахгүй байх эрх нь нээлттэй байгаа юм. Яагаад гэвэл төрийн тусгай албаны удирдлагыг ард түмнээр сонгуулах нь утгагүй зүйл, хуульд ч харшилна гэдгийг зарим нэг гишүүд, албаныхан онцолсон байгаа юм.
Юутай ч маргааш санал асуулга дуусч ЕТГ-аас мэдээлэл хийх байх. Тэр үед хэний нэр “цойлж” гарч ирснийг харах үлдлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • асуулт 2018-05-02 00:31:21
    Cанал асуулга хаагуур яваад өнгөрчихөв өө. Hэр дэвшигчид нь ямар улс байна? Cаналаа өгмөөр байна.
  • Бат 2018-04-30 07:34:08
    Төрийн алба мэргэшсэн байх учиртай. Гэтэл санал асуулга явуулж АТГ-ын даргыг сонгоно гэдэг хэтэрхий бодлогогүй ийм юм санаачлах аа болих хэрэгтэй.
  • зочин 2018-04-30 07:29:38
    Тэнэгүүд энэ улс орныг бүүр хуульгүй болгох ажлыг л шат дараатай хийж байна даа, Боловсролгүй хүн сонгосны гайг хангалттай л амсаж байна даа,
  • иргэн 2018-04-30 06:48:16
    тэнэг хэрэг.Ийм ичмээр хууль бус санааг гөлөг Энхболд санаачилдаг байх даа. Тэр ч Баттулгын гараар олон хууль бус үйлдэл хийлгэж, унагаах нь дутаж дээ.
  • Иргэн 2018-04-30 06:33:56
    Ерөнхийд итгэхгүй гэдэг санал асуулга явуулбал харин хууль ёсны биз дээ ...
  • зочин 2018-04-30 04:39:29
    саналаа яаж өгөх юм бэ
  • сонин уншигч 2018-04-30 04:01:47
    21 дүгээр зүйл.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа 21.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын...
  • Зочин 2018-04-30 02:47:43
    Ерөнхийлөгчөө ийм тэнэг зүйлээ зогсоогооч ардчилсан намынхаа нэг тэнэгийг тавих гээд ийм юм хийгээд байгаа юмуу
  • Иргэн 2018-04-30 02:37:59
    Ертөнцийн шившиг. Тусгай албаны даргыг ингэж тодруулдаг ямар ч газар байхгүй. Зүгээр л ард түмний нэр барьж одоогийн даргыг солих арга. Попчины мэргэшсэн заль
  • Элбэг 2018-04-30 01:54:51
    Бэлдсэн бөгс долоогчоо тавих гээд худлаа санал асуулга энэ тэр гэхээ болиочээ. Пязда гэж өөрийнхөө төмөр замын мөнгө, хууль бусаар хувьчилж авсан обьектуудаа са...
  • иргэн 2018-04-30 01:49:04
    баасанг тэргуун хатагтайгаар тодруулах санал асуулга хэзээ эхлэх гэж бна