С.Баярцогт нарыг хорих хугацаа энэ долоо хоногт дуусна
Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарын дөрвөн хүнийг энэ сарын 04-ний өдөр 30 хоног баривчлах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан.

Тэгвэл тэднийг таслан сэргийлэх хугацаа энэ долоо хоногт буюу пүрэв гарагт дуусгавар болох юм байна. Харин үргэжлүүлэн хорих эсэхийг шүүх шийдэх бөгөөд одоогоор үргэлжлүүлэн хорих, эсвэл батлан даалтад гаргах талаар прокуророос ямар нэгэн хүсэлт ирээгүй байгаа талаар албаны эх сурвалж хэллээ.

Шүүхээс энэ тухай "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр С.Баярцогт, Б.Ариунсан Б.Бямбасайхан нарыг тус бүр нэг сарын хугацаагаар цагдан хорьсон юм.

Хэргийг сануулахад, “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээг үр ашиггүйгээр хийхэд гол оролцсон удирдлагууд хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, Эдийн засагч Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Дашрамд дуулгахад хууч өвчин нь хүндэрсэн шалтгаанаар Ерөнхий сайд С.Баяр, Б.Ариунсан хоёр хорихын дэргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэж байгаа аж.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ulaital ni tend ni bailgaa !!! 2018-04-30 02:11:56
    Bugd l neg ih maltiisan, ineesen ulsuud harwaas durgui hurmeer idej uuj olon terbumaar Ex ornoo shamshigduulj zoorilchihson uls yundaach sanaa zowhow dee!!!
  • Бат 2018-04-30 02:07:39
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • ааааа 2018-04-30 02:00:31
    Эдний хийсэн луйврыг ганц сарын дотор илрүүлэх боломжгүй. Хугацааг дахин нэмэхээс өөр аргагүй.
  • иргэн 2018-04-30 01:38:55
    баяр ариунсан хоер еренхий сайд биш биз дээ оллоогийнхон сайхан гэж энэ малаа жаахан тордохгуй бол мэдээ бичиж чадахгуй даан ч амьтан бна шуу