“Алдар”-ын бөхчүүд багийн тэмцээнд өнгөллөө

Бөхийн “Увс нуур” гал үүсч хөгжсөний түүхт 20 жилийн ойн нэрэмжит чөлөөт бөхийн шилдэг найман багийн цомын төлөөх тэмцээн өчигдөр Спортын төв ордны "А" зааланд боллоо.

"Увс нуур" гал, МЧБХ хамтран зохион байгуулсан багийн (эрэгтэйчүүдийн 57, 65, 97, 125, эмэгтэйчүүдийн 55, 65 кг-ын жинд болсон) тэмцээний нээлтийн ажиллагаанд хөдөлмөрийн баатар, Монгол Улс болон ОХУ-ын гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, гавьяат тамирчин, ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, “Увс нуур” галын тэргүүн Д.Дорлигжав нарын хүмүүс оролцсон юм.

Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр бөхийн “Увс нуур” галын зүгээс Увсын цэнхэр хязгаараас олимп, дэлхий, тивийн дэвжээнд эх орноо төлөөлөн оролцож явсан бөхчүүд болон хүндэт зочид, чөлөөт бөхийн гавьяатуууд, ахмад тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан өгөв.

Шилдэг найман багийн тэмцээний “А” хэсэгт “Аврагч”, “Арслан”, “Аваргууд”, “Хангай хайрхан” клубүүд өрсөлдсөнөөс спортын мастер Ц.Гантөгс, Ч.Пүрэвбаяр дасгалжуулагчтай “Арслан” клуб гурван ялалтаар тэргүүлсэн. Харин ОУХМ Ш.Баянмөнх, Г.Амархүү дасгалжуулагчтай “Аврагч” спорт хороо хоёр ялалттай удаалж, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай “Аваргууд” академи гурав, гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчин дасгалжуулагчтай “Хангай хайрхан” клуб дөрөвдүгээр байрыг эзлэв.

“В” хэсэгт “Алдар”, “Хасу-Мегаватт”, “Женко”, “Мэргэд хангай” клуб өрсөлдсөнөөс гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Д.Цогтбаатар дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо гурван ялалтаа өнгөлж, ОУХМ Д.Гомбодорж, Ц.Оюунболд дасгалжуулагчтай “Мэргэд хангай” клуб хоёр, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ж.Баярхүү дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” гурав, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб дөрөвдүгээр байрт орсон. 

Алтан медалийн төлөөх барилдаанд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Б.Хаш-Эрдэнэ, Г.Отгонжаргал, спортын мастер Т.Мөнгөншагай, М.Даваабанди, Т.Бэгзсүрэн нарын бүрэлдэхүүнтэй “Алдар” спорт хорооны бөхчүүд “Арслан” клубтэй 3:3-аар тэнцсэн ч армийн баг техникийн оноогоор илүүрхсэнээр тэмцээний аварга боллоо

Хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ Ө.Батзул, спортын мастер Б.Ариунболд, Х.Болортуяа, Б.Энхцэцэг, Б.Бадамдорж, дэд мастер Ц.Дамдинпүрэв гэсэн бүрэлдэхүүнтэй ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөхчүүд “Мэргэд хангай” клубийг 4:2-оор давамгайлсан. Зохион байгуулагчдын зүгээс хоёр багт хоёуланд хүрэл медаль, мөнгөн шагналыг олгосон юм.
 

 

 

 

 

 

 

 

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-30 02:04:34
    хуучин цагын сайхан хүмүүс харагдаж байх чинь
  • иргэн 2018-04-29 04:51:30
    баян елгийг аваад холбооны бугд найрамдах автономит увс улсыг байгуул еренхийлегч нь баянменх манай еренхийлегч баасан авгайг дагуулаад айлчлал хийгээд л