Манай улсын хөгжихгүй байгаа шалтгаан сахилга хариуцлагагүйгээс болж буй гэв

Засгийн газраас санаачлан Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Амралтын энэ өдөр тус  хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх уулзалт Удирдлагын академид болж, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, МУИС, Хууль сахиулахын дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо. “Төрийн албан хаагчийн ёс зүйн тогтолцоо, эрх зүйн зохицуулалт”, “Монгол Улсын төрийн албан дахь ёс зүйн зохицуулалт, өнөөгийн байдал”, Төрийн албан хаагчдад хүлээлгэж буй хариуцлага, түүний эрх зүйн зохицуулалт”, “Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлал”, “ХБНГУ-ын Сахилга хариуцлагын тухай хууль” зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнөлөө.

Ёс зүйн хариуцлага бүх шатанд шаардлагатай байна. Мөнгө хөрөнгө шаардахгүй хийж болох ажил бол бүх шатанд хариуцлагыг чангатгах юм гэдгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлээд энэ хуулийг боловсруулан батлуулах нь зөв гэлээ.

Засгийн газар байгуулагдсан цагаасаа төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж шударга, ёс зүйтэй тогтвортой төрийн албыг бэхжүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс ч Засгийн газар 2018 оныг сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Манай улсын хөгжихгүй байгаа шалтгаан сахилга хариуцлагагүйгээс болж буй. Энэ хариуцлага шат шатанд алдагдсан учир эрх зүйн зохицуулалт шаардлагатай болжээ. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хуулийн хүрээнд аваачих цаг нь ирсэн гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэллээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн үзэл баримтлалаа тогтлоо. Дараагийн хэлэлцүүлгээр хуулийн төслөө боловсруулан танилцуулах үүргийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нийслэл 2018-05-06 14:12:43
    Баатарзориг малыг ТАЗ-с зайлуул хорчин нөхөр
    202.9.41.0
    Мэдэгдсэн Хариулах
  • хм 2018-04-30 15:14:57
    Дээдэс суудлаа олохгүй байхад доодос бид яахав дээ.
    103.212.117.221
    Мэдэгдсэн Хариулах
  • torgo 2018-04-30 13:03:54
    Toruuliar heniig ch nomhoruulna
    172.56.37.188
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-30 10:32:42
    УИХ болон том эрх мэдэлтээ сайд дарга нар л улсын баялаг өмч хөрөнгийг луйвардаж хувьдаа авч завшихгүй, идэж ууж луйварсанаа буцаагаад өгчих бол Монгол сэргэнэ?...
    59.153.112.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-04-30 03:55:46
    Сахилга хариуцлага дээршилж байгаа юм болов уу. УИХ-ын гишүүн Наранхүү хуралдаа ирээд инээд алдаад сууж байгаа нь ТВ-ээр харагдсан шүү.
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-04-30 00:46:23
    Төрийн алба гэхээсээ илүү, улс төрчид өөрсдөө сахилга хариуцлагатай байчвал бүх зүйл ок. Өөрсдөө хамаг юмыг завхруулж, хууль нь ч у.төрчдөд үйлчлэхгүй бна шүү д...
    112.72.11.114
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-29 17:00:12
    Zandanshatar neg ih hudlaa hooson ug helj gene ha ha ha
    139.5.218.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Буруу тогтолцоог соль 2018-04-29 14:47:10
    Тогтолцоо буруугаас шүү дээ.Хуулийн хариуцлага сул,шүүгчид авлигач. Гүйцэтгэх засаглал хоёрдмол, Парламентын БНУ гэсэн мөртлөө Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог...
    64.119.22.43
    Мэдэгдсэн Хариулах
  • санал 2018-04-29 13:49:48
    албан тушаалаа ашиглаж баяждаг, авилга авдаг улс төрчид нэртэй цайчихсан хулгайч нараа хятад улс шиг хатуу шийтгэдэг болохгүй л бол хэзээ ч хөгжихгүй байхөө
    112.72.14.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Бигэр 2018-04-29 11:58:05
    Улс орон сүйрээд байгааг насаараа төр барилцсан Лүндээ, Баатарзориг та бүхэн өнөөдөр мэдчихэв үү. Муу хүний ухаан үдээс хойш гэж үг байдаг. Оройтож ухаарав.
    112.72.14.55
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2018-04-29 10:49:09
    ih hural oorsdiihoo buzar bulaig hicee,uridaar hulgai luibar hiij ulsiin horongiig hulgailj absan hahuuliczid hulgaicziddaa arga hemjee ab,ehleed ih hural taraa...
    83.6.39.71
    Мэдэгдсэн Хариулах
  • p 2018-04-29 09:52:24
    УИХ, ЗГ өөрсдийгөө л хичээ
    124.158.92.56
    Мэдэгдсэн Хариулах
  • сэтгэгдэл 2018-04-29 06:09:04
    ямар ч хариуцлага тооцохгуй, шуух цагдаа нь дээдчуудтэйгээ хуйвалдчихаар яаж хариуцлагатай байхав дээ! дээдэх нь суудлаа олохгуй бол доодох нь гуйдлээ олохгуй!
    103.212.119.96
    Мэдэгдсэн Хариулах
  • огторгуй 2018-04-29 05:22:53
    Үндсэн хууль залхуу атаархуу хариуцлагагуйтэй холбоогуй ш дээ өөрийнхөө муу муухай арчаагүйгээ хийх цэгээ үндсэн хууль гэж бодож байгаа нь ёстой ёроолгүй тэнэг ...
    59.153.112.18
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-29 04:45:30
    deerees ni ataach , teneg, zalkhuugaasaa
    59.153.114.92
    Мэдэгдсэн Хариулах
    • Хариу 2018-04-29 09:26:25
      төрд гарч хулгай хийж идээд баяжаад байгаа юм чинь хөлсөө гаргаж хэдэн цаас олж байгаа мань мэтэд нь атаа жөтөө байхгүй яадаг юм. адилхан идэж уувал болж байна...
      66.181.180.168
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-04-29 04:32:46
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.162
    Мэдэгдсэн Хариулах