Өдөр бүр хийвэл зохих дасгалууд
Єглєє болгон эвшээлгэх

Єглєє сэрээд биеийнхээ булчинг сулруулан, хамраараа амьсгал авч, хэвлийн хэсгийг цэвэр агаараар дүүргэнэ. Ингэсний дараа амаа ангаан эвшээж байгаа маягаар амьсгалаа гаргана. Энэ дасгалыг єглєє бүр 10-с доошгүй хийснээр уушигны үйл ажиллагаа сайжран, уушиг зүрхний цусан хангамж нэмэгдэж, цээж багтрах, бєгшүүлэн ханиалгахаас хамгаалана.

Мєчний дасгал

Гараа алдалж, хойш урагшаа тойрог хєдєлгєєн хийнэ. Гараа ташаандаа авч мєрєє хойш урагш хєдєлгєнє. Мєн энэ байдлаас бүсэлхийгээр хойш урагш баруун зүүн тийш хазайлгана. Хєл дээрээ сууж босох , хєлєє урагш хажуу тийш болгох хєдєлгєєнийг хийнэ. Энэ дасгал шар усыг тарааж, үе мєчний үрэвслээс сэргийлнэ.

Нүдний дасгал

Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ нар зєв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хєдєлгєєнийг давтаж хийнэ. Тус бүр 10 удаа хийх нь тохиромжтой. Энэ дасгалын хийснээр нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нvдний элдэв євчнєєс сэргийлж чаддаг.

Хэвлийн булчинг агшааж татах дасгал

Бие суллаж оюун санаагаа тєвлєрүүлж хамраараа амьсгал авч бага хэвлийн буюу хүйснээс доошх булчинг агшааж татна. Ийнхүү 3-10 секунд болсоны дараа амьсгалаа гаргаад бие суллана. Энэ дасгалыг єдєрт 10-с доошгүй удаа хийснээр давсаг бєєрний үйл ажилгаа сайжирна.

Хэвлийд иллэг хийх

Гарын алгаа хооронд үрж бүлээцүүлсний эцэст хүйсийг тойруулан нар зєв иллэг хийнэ. Дараа нь нар буруу зєєлєн дарж єгнє. Аль алийг нь 10 удаа хийнэ. Энэ дасгал хоолны шингэцийг сайжруулж , хоол боловсруулах эрхтний цусан хангамжыг нэмэгдүүлж, ходоод гэдэсний євчин, єтгєн хатах, гvйлгэх нарийн бүдүүн нэдэсний архаг үрэвсэл, шээс тасалдах зэргээс сэргийлнэ.

Цээжинд иллэг хийх

Цээжээ илэн, зєєлєн алгадах үйлдлийг єдєрт 10 удаа хийх хэрэгтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагааг сайжруулан, цээж багтрах, цээж хавиргаар хатгах, зүрхний титэм судас хатуурахаас сэргийлж болно.

Нуруунд дасгал хийх

Нурууг цаг агаарын нєхцєлд тохируулж дулаан байлгах хэрэгтэй. Єдєр бүр алгаа үрж бүлээцүүлсний эцэст нурууг хэдэн арван удаа илснээр нуруу хєшиж євдєх, хэвлийн хєндийн янз бvрийн євчин болон үе мєчний архаг хууч зэргээс сэргийлнэ.

Хєлийн уланд иллэг хийх

Хєлийн тавхайг єлмий талаас 3 хуваасны 1-тэй тэнцэх газарт хүний эрvvл мэндийг хамгаалах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Гарын алгаа үрж бүлээцүүлэсний дараа дээрх цэг дээр єдєрт 10 удаа илж дарах нь хєлийг дулаацуулж, сэтгэл санааг тайвшруулж элэг бєєрний үйл ажиллагааг сайжруулж толгой эргэх чих шуугих, нойр алдах, зүрх цохилох, цусны даралт ихсэх, хєл євдєх зэргээс сэргийлнэ.

Арьсанд хуурай иллэг хийх

Гарын алгыг хооронд нь үрж бүлээцүүлээд толгой, мєр, гар, хєл цээж хэвлийн арьсыг 10 удаа зєєлєн илнэ. Ингэснээр арьсны сүвүүд тэлж, ядаргаа арилж, нойронд сайн болохын зэрэгцээ цусны даралт буурч, арьс уян зєєлєн болно.

Нүүрээ илэх

Хоёр алгаа хооронд нь халуу оригтол үрсний дараа алгаараа дух, хацар, хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш доош нь 10 удаа зугуухан илнэ. Єдєрт 2-оос доошгvй удаа ингэж илснээр нүүрний цусны эргэлт сайжран арьс зєєлєрч єнгєлєг, овор багатай харагдахаас гадна, үрчлээтэхээс сэргийлж, тогтсон үрчилээг багасгадаг. Ханиад томуу тусах, нүднээс нулимс гоожих, толгой, шүд євдєх хамар битүүрэхээс сэргийлнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.