Ирэх сард цаг агаар ямар байх вэ

ЦУОШГ-аас ирэх тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ. Урьдчилсан мэдээгээр ирэх сард агaaрын темперaтур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Мөн ирэх сард Хөвсгөлийн зүүн, Архангайн зүүн хойд, Сэлэнгийн баруун хойд болон Булганы ихэнх,  Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага зэрэг ахиу хур тунадас орох төлөв гарчээ.


Бaруун аймгуудын нутаг

Агaaрын темперaтурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 5-9 градус, Алтайн өвөр говиор 15-19 градус, бусад хэсгээр 10-15 градус дулаан буюу Баян-Өлгийн хойд, Увсын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар сэрүүн, бусад нутгаар дунджийн орчим бaйх төлөвтэй.           

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүрч сулхан цочир хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногийн эхээр Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Энэ сард Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, сүүлчээр нь зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Дээрх үеүдэд зарим газраар салхи 12-14м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-22 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.   

Төвийн аймгуудын нутаг

Агaaрын темперaтурын сарын дундаж нь Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хэсгээр 4-9 градус, бусад хэсгээр 10-15 градус дулаан буюу бүх нутгаар уур амьсгалын дунджийн орчим бaйх төлөвтэй.           

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулсаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхээр Орхон, Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Хөвсгөлийн зүүн, Архангайн зүүн хойд, Сэлэнгийн баруун хойд болон Булганы ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага зэрэг ахиу, бусад нутгаар  дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

Энэ үеүдэд салхи зарим газраар 9-14 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.  

Зүүн аймгуудын нутаг

Агaaрын темперaтурын сарын дундаж нь бүх нутгаар 10-15 градус дулаан байх ба Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх ба ялангуяа гуравдугаар арав хоногийн эхээр 25-30 градус хүрч дулаарах төлөвтэй.

Энэ сард Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага зэрэг ахиу, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Дээрх үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутаг

Агaaрын темперaтурын сарын дундаж нь Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр 16-19 градус буюу уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 

Энэ сард Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын  дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар 15-17 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.