“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил 1100 гаруй оюутан хамрагджээ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр МУИС, МУБИС, ШУТИС-д зочлон, Оюутан-цэргүүдийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтын үйл явцтай танилцаж, оюутан залуусын санал сэтгэгдлийг сонсон цаашид сургалтыг сайжруулах талаар үүрэг, чиглэл өглөө. 

Дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж буй Оюутан-цэрэг хөтөлбөрт энэ жил 1100 гаруй оюутан хамрагдаж байна.

Улаанбаатар хотоос 720 гаруй оюутан залуус зургаан бүлэг болон МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СЭЗИС зэрэг сургуулиуд дээр хичээллэж байгаа бөгөөд ҮБХИС-ийн 20 гаруй мэргэжлийн багш нар Бямба, Ням гаригуудад өглөөний 09.00-14.00 цагийн хооронд тухайн сургуулийн хичээл сургалтанд нь саад болохгүйгээр 04 дүгээр сарын 1-нээс 06 дугаар сарын 1 хүртэл 96 цаг буюу хоёр кредит багц цагт багтаан “Батлан хамгаалахын эрх зүй”, “Ерөнхий тактик”, “Галын бэлтгэл”, “Тусгай тактик” зэрэг дөрвөн хичээлийг зааж байгаа аж.

Харин хөдөө орон нутагт нийт 13 аймгийн их, дээд сургуулиудыг түшиглэн тухайн аймгийн цэргийн хэлтсүүд хариуцан 400 гаруй оюутан залуус цэргийн ерөнхий онолын бэлтгэл сургалтанд хамрагдан хичээллэж байгаа юм байна. Цаашид Ховд аймагт 150, Орхон аймагт 100, Баянхонгор аймагт 50, Дорнод аймагт 50, нийт 350 оюутан залуусыг тухайн аймгуудын цэргийн ангиудыг түшиглэн хээрийн бэлтгэл сургалт зохион байгуулагдах болно.

Цэргийн мэргэжлийн буюу хээрийн бэлтгэл сургалт 06 дугаар сарын 15-аас 08 дугаар сарын 15-ны хооронд нийт 568 цаг буюу 14 кредитийн эрчимжүүлсэн, вакуум хаалттай сургалт явуулж цэргийн 11 мэргэжлээр суралцуулах ажээ.

Оюутан залуусыг цэрэг, эх оронч үзэлтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй иргэн болон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуус олон байдаг бөгөөд ирэх онд оюутан залуусын тоог 500-аар нэмэх төлөвлөгөөтэй байгаагаа салбарын сайд онцлон хэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 4000 гаруй залуус Оюутан-цэрэг хөтөлбөрт хамрагдаж, дээд сургуульд сурч байх явцдаа эр цэргийн алба хааж, эх орондоо тангараг өргөжээ. 
 



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2018-04-30 06:54:11
    Ганцхан асуулт асууя.Цэргийн албыг хаах хугацааг хуулинд зааснаар 12 сар буюу 1 жил гэж заасан.Оюутан нэртэй залууст 2-3 сар хаадаг хууль байна уу.Хууль ингэж ...