Х.Баттулга, Мүн Жэ Инд  баяр хүргэсэн захидал илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт амжилттай болж өнгөрсөнд баяр хүргэхээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд захидал илгээлээ.


Захидалд:

Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Панмүнжөмд амжилттай болсонд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ уулзалт нь Өмнөд, Умард Солонгос түүний дотор БНСУ-ын зоримог, шийдэмгий алхмын үр дүн юм.

Энэхүү түүхэн уулзалтаар Солонгос хоорондын харилцааг сайжруулан хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, тус хойгт энхийг тогтоох чиглэлд хоёр тал эрчимтэй хамтран ажиллахаар тохиролцсон нь Солонгосын хойг төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой алхам боллоо.

Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарыг хамран амжилттай хөгжиж байна. Энэ харилцааг цаашид шат ахиулан хөгжүүлэхийн төлөө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай нягт хамтран ажиллахын төлөө байна. Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийн төлөө Өмнөд, Умард Солонгостой цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Зүүн хойд Азид энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлооход чиглэсэн Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны санаачилга биеллээ олж, Солонгосын хойгт энх тайвны шинэ эрин үеийг тогтоох эрхэм бөгөөд хариуцлагатай үйлсэд тань амжилт ерөөе.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга” гэжээ.

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зоригоо 2018-04-29 01:44:40
    Хойд Солонгосын удирдагчид бас бичих хэрэгтэй ш дээ
    64.119.22.43
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-29 00:55:16
    Ким Унд яагаад бичихгүй бгаа юм?.Тэр хамгийн их гавьяатай. Хуучны олон зүйлийг халж тэсрэлт хийсэн. баяр хүргэх хүн нь тэр гэж бодож бна.
    139.5.219.89
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-04-29 03:47:50
      Бичиж л таараа ш дээ
      220.248.60.205
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-28 14:09:10
    хоер еренхийлегчийн нэгэнд нь захиа бичдэг нь яаж байгаа алиа салбадай вэ еренхийлегчее егвел солонгост очиж гахай маллах гэж зузардаж байгаа царай нь байхаа да...
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-28 13:54:49
    hoiduud ruu n bas bichih yostoi bish uu
    66.181.178.142
    Мэдэгдсэн Хариулах