Уяачдын ёс зүй, хариуцлагын асуудлаар зөвлөлдөнө

Монголын морин спорт уяачдын холбоо жил бүр “Монгол уяач 3000” уяачдын Улсын зөвлөгөөнийг улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай. Уг зөвлөгөөн нь нийслэл дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, иргэд, морь сонирхогчдын санал бодлыг сонсож тэдгээрийн дуу хоолой, санал зөвлөмжийг олон нийтэд хүргэх, холбооны бодлого үйл ажиллагаанд тусгаж ажиллах зорилготой юм.

Тэгвэл ММСУХ ирэх тавдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ММСУХ-ны долдугаар Их хурлын өмнө бүх сум, дүүрэг бүрээс тус тус 10-с доошгүй уяачийн төлөөллийг оролцуулсан уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, морь сонирхогчид, хамтран ажилладаг холбогдох байгууллага, иргэдийн санал бодлыг сонсож хамтран ажиллах ”Уяачдын зөвлөгөөн”-ийг  нийслэл хотод болон 21 аймгийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн Уяачдын зөвлөгөөнөөр:

-Монголын үндэсний их өв соёл болсон морины соёлыг иж бүрнээр нь уламжлан авч хадгалах, хамгаалах асуудлууд.

-ММСУХ-ны бодлого үйл ажиллагаа.

-Хурдан морины уралдааны хөгжлийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлага.

-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, оролцоо, зохион байгуулалтын асуудлууд.

-Уралдаан зохион байгуулагчид буюу төв салбар холбоодын тэргүүлэгч гишүүд, морины уралдааныг зохион байгуулах комиссийн гишүүдийн хариуцлага, үйл ажиллагаа.

-Уяачдын ёс зүй, хариуцлага.

-Эрлийз-Монгол морьдын уралдааны асуудал.

-Хурдан морины уралдааны дүрэм, холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах  гэх мэт асуудлуудыг өргөнөөр хэлэлцүүлж, тэдний санал бодол , зөвлөмж шийдвэрийг холбооны цаашдын бодлого үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монголчууд 2018-04-28 14:37:52
    Жинхэнэ Монголчууд уяач та нар хужаа хятад ерөнхийлөгч М.Энхболдоос салаачээ, зайлуулаачээ....
  • иргэн 2018-04-28 07:41:46
    бехийн холбоог хятад ганболд морины холбоог хятад чинбат авах гээд байдгийг бна аа