Хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өчигдрийн (04.27) үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай  тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг сонсов.

Засгийн газраас төсвийн орлогын өсөлттэй холбогдуулан 2017 оны долдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэр гаргасан бөгөөд энэхүү бодлого шийдвэрээ тууштай баримталж, үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж төслийг боловсруулсан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тус тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн, гишүүдийн олонх тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн болохыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм. 
 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Үг хэлсэн гишүүд энэ тогтоолын төсөл нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй агуулга нэг гэдгийг тэмдэглэж байв. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд нааштай үзүүлэлттэй байгаа тул Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байсан. 

 Ингээд  Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих томъёоллоор санал хураахад гишүүдийн 80.4 хувь нь дэмжсэнгүй. Иймд   тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эцэг эхчүүдээс 2018-04-29 01:13:32
    2018 он гарсаар хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдийн 20-ийг нөхөж олгож өгөх юм уу, уг нь нөхөж олгох л хэрэгтэй ш дэ хүүхдэд ямар буруу байгаа юм бэ
  • zochin 2018-04-28 18:06:58
    Batiin sanaa unen shuu. Ug ni ene munguur surguuli tetserleg bariad aav eejiig ni ajiltai bolgovol zuv gedgiig hen ch oilgomoor yum. Tur zasgiig oilgohgui bna.
  • Бат 2018-04-28 04:25:29
    Чухамдаа хүүхэд бүрт мөнгө өгөх гэдэг бол нөгөө талаасаа Монголын ард түмнийг ядуу байлгаж сонгуулиар хошгируулж санал авах нууц санаа шүү дээ