2018 онд болох Астрономийн онцлох үзэгдлүүд
Долдугаар сарын 15 – Сар Сугар гаригтай уулзах нь.

Тухайн бүс нутагт Нар жаргах үед тэнгэрийн баруун өмнө хэсэгт хавирган Сарны хажууд Сугар гариг харагдах юм.




Долдугаар сарын 27 – Бүтэн Сарны хиртэл.

Энэ жилд болж буй бүтэн Сарны хоёр дахь хиртэл юм.

Долдугаар сарын 27 – Ангараг гаригыг харах хамгийн тохиромжтой шөнө.

Хамгийн сүүлд 2003 оны 7 сард Ангараг гариг хамгийн том, хамгийн тодоор дэлхий дээрээс харагдсан байна. Харин энэ өдөр дээрхтэй мөн адил хамгийн тод болон томоор харагдах нь. Хэрэв энэ өдөр Ангарагыг харж чадахгүй бол та 2035 он хүртэл ингэж тодоор харагдахгүй байх нь.





Наймдугаар сарын 11 – Нарны хагас хиртэл.

Хойд Америкийн хойд хэсэг, Европ, Гринланд, Исланд болон Азид энэ хиртэл ажиглагдана. Сар хамгийн ихдээ Нарны 37 хувийг халхлах юм.






Наймдугаар сарын 12,13 – Персей одны чиг дэх солирын урсгал.

Цагт 60 орчим солир өнгөрдөг наймдугаар сарын солирын урсгал юм.




12 дугаар сарын 12 – Сүүлт одны тохиол.

46P буюу Виртанен сүүлт одыг үхрийн орд орчимд ажиглаж болох юм.




Эх сурвалж: ШУА
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.