Хуулийн сургуулийн оюутнууд шүүх, эрхзүйгээр мэтгэлцэнэ
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит MOCK TRIAL-2018” шүүхийн мэтгэлцээний тэмцээн маргааш эрүү, иргэн, захиргааны мэтгэлцээн гэсэн гурван төрлөөр явагдана.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх (Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээн), Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх (Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээн)Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байр (Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээн)-нд тус тус зохион байгуулах  юм байна.

Энэ жилийн тэмцээнийг Монголын Хуульчдын холбооны таван жилийн ойг угтаж зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургууль, "Их засаг" олон улсын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, "Шихихутуг" их сургууль, "Отгонтэнгэр" их сургууль, Олон улсын "Улаанбаатар" их сургууль, "Орхон" их сургууль, Монголын Үндэсний их сургууль, "Ховд" их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, "Билиг"  дээд сургууль зэрэг нийт 11 сургуулийн 26 баг өрсөлдөх юм.

Тус тэмцээнийг хууль зүйн сургуулийн оюутнуудыг бодит хэрэг, маргаан дээр ажиллуулж, шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр сууринаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах, олон улсын гэрээ конвенци хэрэглэх, прокурор яллах, цагаатгах үндэслэлийг тодорхойлох, шүүн таслах ажиллагаанд мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. 

О.Сайхан 
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.