“Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” аяныг эхлүүлнэ
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяныг эхлүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сантай хамтран "Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" үндэсний аяныг энэ сарын 30-наас ирэх арваннэгдүгээр сарын 01- хүртэл хэрэгжүүлнэ. Харин аян “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан нээлтээ хийж байгаа бөгөөд аянаар дамжуулан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулна. Аяны хүрээнд 25 мянган өрхийн гэрээр очиж, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээлэл олгоно" гэв.
Түүнчлэн хэвлэлийн хуралд ​Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас оролцож аяны хүрээнд ямар ажил хийх талаараа ярьсан байна. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.