Эрхтэн ургуулах шинэ боломж буюу гахайд суулгасан хүний эрхтэн
Эмнэлгийн үйлчилгээнд нөхвөрлөх (донор) эрхтний хангалтгүй нийлүүлэлтээс шалтгаалаад эрхтэн хомсдлын хямрал тулгарч байгаа. Үүнийг шийдвэрлэх, эмч нарт шинэ боломж олгох зорилгоор гахайд хүний эрхтэнийг амжилттай ургуулаад (чимера) байна. Cаяхныг хүртэл эрдэмтэд хүний эрхтэнтэй ижил хэмжээтэй гахайны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах боломжтой байж магадгүй гэж таамаглаж байсан ч гахайны эдийн дархлааны системийн урвуу хариу үйлдлийг урьдчилан мэдэх боломжгүй байсан юм. Харин хүний бие организмын ямар ч эс, эдийг үүсгэдэг үүдэл эсийг хэрэглэн лабораторит шинэ эрхтэн ургуулах туршилтыг амжилттай явуулсан боловч гурван хэмжээст бүтэцтэй эрхтний бүрдлийг гаргах боломж хараахан олдоогүй юм.

Гэхдээ АНУ-ын Биологийн судалгааны Солк Институтын баг дээрх санааг нэгтгэж, гахай дотор хүний эд ургуулах боломжтойг харуулаад байна. Уг судалгааны ажилд 4 жилийн хугацаанд 40-өөд хүний үүдэл эс, 1500 орчим гахайн үр хөврөлийг хэрэглэн амжилтанд хүрчээ.

Солк Институтын генийн экспрессийн лабораторийн судлаач, профессор Жуан Карлос Изпизуа Бельмонте “Бид амжилттай хийсэн туршилтынхаа үр дүнг үнэлүүлэх арай болоогүй. Уг туршилт нь анхны чухал алхам болсон. Бид дараагийн туршилтандаа гахайн эрхтэнд хүний эсийг шилжүүлэн суулгаж түүний үүргийг алдагдуулахгүйгээр эд юмуу эрхтэн ургуулах зорилготой байгаа” гэжээ.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хүнээс өөр төрөл зүйлийн амьтны ДНХ-г ашиглан тухайлсан амьтны эд, эрхтэн хөгжиж чадах эсэхийг харахын тулд хулганы үр хөврөл рүү хархны үүдэл эсийг оруулж анхны харх-хулганы эрлийзийг гарган авчээ Энэхүү аргаа гахайд ашиглаж хүн-гахайн эрлийз үр хөврөлийг бий болгож түүнийг эм гахайнд шилжүүлэн суулгасан байна. Ингээд эрдэмтэд өсөлт хэвийн явагдаж байгаа эсэхийг шалгахын тулд 3-4 долоо хоногийн туршид байнгын хяналтанд байлгах явцад тээгч эсүүд зөвхөн булчингийн бүтцэд муу нөлөө үзүүлж буйг ажигласан байна. Уг судалгааны ажлын үр дүнгээ “The Cell” сэтгүүлд хэвлүүлсэн нь нилээд найдвар төрүүлж, эрдэмтдийн анхаарлыг татаад байна. Тухайлбал: Эдинбургийн Их сургуулийн, амьтны биотехнологийн профессор, Рослин Институтын орлогч захирал, Брусс Вайтлав: “Энэ өгүүлэл үнэхээр сэтгэл догдлом, гахайны үр хөврөлд хүний эсийг нэвтрүүлснээр хүн-гахайны эрлийзийг бараг л гаргаж ирснээр үл барам шинжлэх ухааны үр дүнтэй нийтлэл болж чадсан. Энэ нь үр хөврөлийн эсийн хөгжил, механизмыг ойлгох боломж олгож байгаагаас гадна хүний эсийг ашиглаж чадвал онцгой чимерануудыг гарган, хүний эд эрхтнийг ургуулан шилжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Мөн чимераг бүтээснээр эрдэмтэд ургийн өсөлт хөгжил, өвчин дарангуйлах системийг ойлгож авахаас гадна шинэ эмийг туршиж биотехнологийн шинэ бүтээгдэхүүн гарган авах боломжтой юм” гэжээ.

Амьтныг өөр амьтан болгох, амьтанд хүний эрхтэний хэсгийг оруулах туршилтууд Их британид Home office-ийн (цагаачид, терроризмын эсрэг, цагдаа, эмийн бодлого холбогдох шинжлэх ухаан ба судалгааг хариуцдаг засгийн газрын байгууллага) журмын дагуу харин Америкт үүдэл эс судлалын хүрээлэнгийн зааврын дагуу явагддаг. Чимера нь хэдийгээр шинжлэх ухааны хувьд шинэ дэвшил болж чадаж байгаа ч зарим хүмүүс үүнд эсрэг байр суурьнаас хандаж байна.Тэдний үзэж байгаагаар ийм төрлийн туршилт хийхээсээ өмнө олон нийтийн саналыг авах шаардлагатай. Хэрэв хүний эс амьтны тархинд нөлөөлөн хүний ухамсрын шинж тэмдэг илэрч эхэлвэл ёс зүйн хүнд асуудлыг хөндөхөөс гадна “мангасыг” бий болгохвий гэсэн болгоомжлолтой байгаа юм.
 
 
 
 
 
ФТХ, Биофизикийн салбарын ЭШДаА Б. Дүүрэнбуян, Г. Даваадулам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2018-04-27 04:44:55
    Muu sain umnuud amtan tamlaad. Naad ue ongrooson ertnii hargis argaa boliossoi. Buh zuil baigliin jamaaraa l baih heregtei.