ОХУ-д таваас дээш жил суралцаж авсан зэрэг магистрын зэрэгтэй дүйцнэ
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан “Боловсролын баримт бичиг эрдмийн зэрэг, эрдмийн цолыг харилцан хүлээн зөвшөөрөх” тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг үндэслэн тушаал гаргав.

Үүнд, Монгол Улсын иргэдийн ОХУ-д тав ба түүнээс дээш жил суралцан авсан мэргэжилтний зэрэг олгосныг гэрчлэх дээд мэргэжлийн боловсролын дипломыг магистрын зэрэгтэй дүйцүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн болзол хангасан иргэдийн хүсэлтийг судлан, магистрын зэрэгтэй дүйцүүлэх эсэх талаар лавлагаа гаргаж, нарийвчилсан бүртгэлд авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргаланд үүрэг болголоо. 

Эх сурвалж: БСШУСЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ejgy 2018-04-27 06:30:45
    Магистр цалинтай юу
  • Зочин 2018-04-27 06:13:15
    Сайд гуай ОХУ-ын дипломыг магастир болгох шийдвэр гаргах эрхтэй, дотоодын их дээд сургуульд 5 жил суралцаж төгссөн хүмүүсийнхээ дипломыг магистр болгож чадах уу...