Настангуудаа хүүлдэг биш, харин халамжилдаг “хүүтэй” болъё
Өндөр настангууд ихэнх нь буюу 80 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй байдаг гэх судалгаа бий. Тэтгэврийн зээлээ хэдэн жил, сараар нь авсан хөгшүүл бэлэн мөнгөний боломж байхгүй хүүхдүүдийнхээ гарыг харж амьдардаг гэхэд хилсдэхгүй болов уу. Тэтгэврийн зээл аваад юунд зарцуулсан бэ гэж асуухаар нөгөө л Цагаансар, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр болон хүүхдүүдийнхээ "шахаасаар"  хэрэгцээнд нь нэмэр болох үүднээс зээл авсан гэх.

Дөрвөн хөгшинтэй тэтгэвэр болон тэтгэврийн зээлийн талаар асууж тодруулахад гурав нь зээлтэй, тэтгэвэр гэж авч мэддэггүй шүү дээ гэв.

Өндөр настан Д.Оюунтунгалаг “Тэтгэвэрт гараад гурван жил болсон. Хүүхдийн байгууллагад 30 гаруй жил ажилласан хэрнээ миний тэтгэвэр 250 мянгаар тогтоогдсон. Харин энэ онд 27 мянган төгрөг нэмэгдсэн. Тэр мөнгө нэмэгдэхээс өмнө би гурван жилээр тэтгэврийн зээл авчихсан. Байшин барих гээд зээл авсан. Тэтгэврийн зээлийн хүүгийн талаар сайн ойлголт байхгүй ээ. Хүү гэж авдаг юмуу. Одоо тэтгэврийн зээлийнхээ зөрүү болгож 27 мянган төгрөгөө сард авчихдаг юм” гэлээ.

Өндөр настан Л.Бавуу “Би ганц хүүтэй хүн. Миний хүүгийн эхнэр хүнд өвчтэй гээд гадаад руу эмчилгээнд яваад удаж байна. Хүүдээ нэмэр тус болох үүднээс 2019 он хүртэл тэтгэврийн зээл авчихсан. Тэр болтол үхэх эрхгүй. Амьдрахын эрхэнд таксинд явдаг юм. Тэтгэврийн тухайд би 300 гаргаж авдаг юмаа. Зээлийн хүү буурлаа л гээд телевизээр яриад байдаг юм билээ. Мань мэтийн амьдралд ямар нэмэр тустай мэдэхгүй шүү дээ ах нь. Тэтгэвэрээ барьцаалсан хүн. Банкныхан намайг үхэж болохгүй шүү гэдэг юм. Өрөнд орчихгүйн тулд үхэх эрхгүй л явж байна даа” гэв.

Өндөр настан Д.Дүгэрмаа “Би малчин хүн. Тэтгэвэрт гараад долоон жил болж байна. Малчид их бага тогтоогддог юм билээ. Би одоо нэмэгдэлтэйгээ 280 авдаг шүү. Олон ам бүл тэжээдэг болохоор хоёр хөгшиний тэтгэвэрийн мөнгө амьдралд хүрэлцэхгүй ээ. Манай хөгшин Цагаансараар тэтгэврийн зээл авсан. Сая би үргэлжлүүлээд авчихлаа, оюутан хүүхэдтэй, энэ жил сургуулиа төгсөнө. Мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд байхаар нь намар 9 сар хүртэл зээлчихлээ. Харин зөрүү болгож 50 мянган төгрөг авч байхаар банктайгаа ярилцаж тохиролцсон” гэлээ.

Өндөр настан Балжинням “Миний хувьд сая нэгдүгээр сард тэтгэвэртээ гарлаа. Насаараа мал малласан хүндээ. Тэтгэврийн доод хэмжээгээр тогтоолгосон.  Эрэгтэйчүүдийн хувьд тэтгэврийн нас өндөр байна. Тэтгэврийн насаа хүлээсээр байгаад үхэх юмуу, хаашаа юм бэ. Төрийн хишгийг хүртэж чадахгүй нөгөө ертөнц рүү явбал үнэхээр харамсалтай. Тиймээс төр засаг нь бодлогоо уян хатан болгож насыг нь цаашлуулах биш наашлуулах нь зүйтэй. Одоогоор сар бүр тэтгэвэрээ авч байна. Тэгээд л хүүхдүүд зээл авахуулчихгүй бол сар сардаа авах нь амар юм байна. Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгосон гээ биздээ. Одоо дахин бууруулах боломжтой гэж ярьдаг билээ. Тэрийг холбогдох газрууд нь анхаарвал бидэнд аштай юу даа” гэлээ. Гэх мэтээр тэтгэврийн зээлийнхээ “боол” болчихсон хөгшид олон байна. Нөгөө талаар тэтгэврийн зээл дарамт ч гэж ярих юм. 

Тэгвэл Монгол шиг төр нь банктайгаа нийлж байгаад тэтгэврийн хэдэн хөгшдөө өндөр хүүгээр хүүлж суудаг улс гэж дэлхийд байхгүй. Тэтгэврийн зээлийн хүүг 12% болголоо гээд хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр гавьяа байгуулсан мэт ярьж бичсэн.  Энэ өмнө нь байсан 18 хувь харьцуулахад сайжирсан үзүүлэлт байх, гэхдээ улс орондоо хийдгээ хийгээд гавьяаныхаа амралтанд сууж байгаа хүмүүсийнхээ тэтгэврийн мөнгийг дэлхийд байхгүй өндөр хүүгээр хүүлж байгааг яагаад ч зөвтгөх боломжгүй. Үүнийг засаж залруулах учиртай. Дахин хэлэхэд "тэтгэврийн зээл" гэдэг нь төрийн оролцоотой хийсэн санхүүгийн маш том луйвар гэх.  Үүнийг тайлбарлахад,

1-т, Тэтгэвэр гэдгээ бид зөв ойлгох учиртай. Энэ бол хэн нэгнээс эсвэл улсаас зүгээр авч буй мөнгө биш юм. Улстөрчдийн босгож гийгүүлсэн ч мөнгө биш. Харин олон жилийн турш өөрийнхөө шударга хөдөлмөрийн хүрээнд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ буцааж авч буй хэлбэр юм. Өөрөөр хэлбэр өөрийнхөө төлсөн мөнгийг өөрөө буцаан авч буй гэсэн үг. Өөрийнхөө мөнгийг өөрөө авахдаа дэлхийд байхгүй өндөр хүү төлдөг схемийг манайхан л бодож олж чадна. Хүүлэгч эдийн засаг гэж үүнийг хэлээд байгаа юм.

2-т, Тэтгэврийн сан гэдэг нь сул чөлөөтэй мөнгө маш ихээр эргэлддэг талбар. Бусад улсын хувьд бол хөрөнгийн зах зээлийнх нь хамгийн том хөрөнгө оруулагч байдаг. Иргэдийн оруулсан шимтгэлийг өсгөж үржүүлэхийн тулд тэтгэврийн санд хуримтлуулсан хөрөнгийг өндөр өгөөжтэй компаниудын бонд, хувьцаанд хөрөнгө оруулдаг. Ингэж л тэтгэврийн сан зөв ажилладаг. Харамсалтай нь Монголд тэтгэврийн сангийн чөлөөт үлдэгдлийг хэдэн банкууд арын хаалгаар хүүгүй шахам авдаг. Ингэхээр тэтгэврийн сан хэрхэн өсөж үржих билээ. Тэтгэврийн сангийн үлдэгдлийг арилжааны банкуудад бага хүүтэйгээр байршуулдаг явдлыг зогсоох ёстой. Энд хамгийн том гажуудал, авлига хээл хахуулийн асуудал яригддаг.

3-т, Монголын нөхцөлд тэтгэврийн зээл гэж угаасаа байх ёсгүй юм, одоохондоо. Өнөөдрийн байдлаар олгогдож буй тэтгэврийн мөнгө нь угаасаа овоож оцойсон их мөнгө биш. Өдөр тутмын хоол хүнс, ойр зуурын хэрэглээнд таарсан, заримдаа бараг хүрэхгүй шахуу. Гэтэл тэтгэврийн зээл авч буй хөгшчүүд маань ихэвчлэн хүүхдүүдийнхээ шахаасаар хэдэн жилийнхээ тэтгэврийг урьдчилаад авчихна. Түүнийг нь хүүхдүүд нь сургалтын төлбөр, байрны урьдчилгаа, бизнестээ хэрэглэнэ. Гэтэл нөгөө хөгшчүүд маань сар бүр авч хэрэглэх ёстой мөнгөө "алдчихаар" ёстой нэг насны эцэст гуйлгачингийн амьдралыг биеэрээ мэдэрнэ. Харин ч тэтгэврийн зээл гэдэг зүйл байхгүй байсан бол хөгшчүүд маань санаа амар сар бүр орлоготойгоо үлдэх боломжтой гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд тэтгэврийн сангийн шинэчлэлийг яаралтай хийх цаг нь болжээ. Тэтгэврийн сангийн үлдэгдлийг улстөрчид банкуудтай нийлж тоншдог биш харин нийт эдийн засгийнхаа эргэлдэх хүч болгон ашиглах цаг нь болжээ. Алийн болгон буруу замаар будаа тээх гэсэн юм бэ. Хөгшчүүдээ хүүлдэг биш харин халамжилдаг төрийн тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-01 08:36:42
    Наад тэтгэврийн зээл гэдэг юм аа одоо зогсоо.Тэтгэврээ зээлчихээд ахмадууд хүндхэн амьдарч байна.Ядаж тэднийгээ хоолтой байлгий л даа. Хүргэн бэрүүд нь авахуул...
  • Нээрээ тийм д дээ 2018-05-01 02:40:47
    Тэтгэвэрийн санг банктай хуйвалдаж бага хүүтэй хадгалуулаад хариуд нь өөртөө ашиг олсон Нийгмийн даатгалын дарга байсан хэдэн хүн бол давхар гэмт хэрэгтэнүүд
  • Зочин 2018-04-27 16:11:04
    Хошгируулж байна уу???
  • Өвөө 2018-04-27 10:07:47
    12 сар хүртэл зээл авахад хүү нь 12%, түүнээс дээш бол 18% болсон гээд байгаа, 18%-иар авдаг байсан хуучин арга ш дээ, жил дотроо бол 12% л байсан байхгүй юу д...
  • Гогоо 2018-04-27 07:14:40
    Банкууд улс төрчидтэй нийлээд янаглан хорлож байна Улсад өгч хуримтлуулсан мөнгөө өндөр хүүтэй буцааж авна гэдэг насаараа шулуулж байна гэсэн үг. Ийм ч төр гэж ...
  • зочин 2018-04-27 06:58:52
    12 сар хүртэл зээл авахад хүү нь 12%, түүнээс дээш бол 18% байгаа ш дээ. НДС-ийн үлдэгдэл хөрөнгийг байршуулж байж хэмжээнээс нь хамаарч ялгавартай байна
  • Өвгөнбүргэд 2018-04-27 05:43:24
    тэтгэвэрийн зээлийн хүүг, арилжааны банкинд байршуулсан нийгмийн даатгалын хөрөнгийн хүүгийн түвшинд байлгаж ,хүүг авдаг хэмжээг үлэмж бууруулаач ээ
  • зочин 2018-04-27 03:28:26
    Тэтгэврийн зээлийг зогсоогооч ээ. Ийм юм угаасаа байх ёсгүй юм. Банкууд мөнгө хүүлж, ажилгүй залуучууд эцэг эхээ зовоож байна. өөр ямар ч ашиг байхгүй.
    • Иргэн 2018-04-27 07:44:11
      Тийм ээ. Тэтгэврийн зээл гэж өмнө нь байгаагүй. Одоо дайруйхан зогсоох ёстой. Үр хүүхэд нь эцэг эхээ үхэн үхтэл нь дарамталж байгаагийн бодит жишээ. Төр хамгаал...
  • Бат 2018-04-27 02:38:56
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм