ҮЙЛ ЯВДАЛ: “Barilga expo-2018” үзэсгэлэн нээгдэнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08:30 цагт:  Эрдэнэс Тавантолгой ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Хангарьд ордны баруун талд Финанс төв хаягт байрлах "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн байранд болно.  Хурлаар компаний шинэчилсэн дүрмийг батална.

08:40 цагт: Дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд багшийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлж буй туршлага, хамтын ажиллагааны талаар санал солилцох "Дээд боловсрол-Багшийн хөгжил" сэдэвт хэлэлцүүлэг МУБИС-ийн төв байрны 200 тоотод болно.

09:00 цагт: Лабораторийн амьтантай харьцах анхан шатны дадал эзэмшүүлэх сургалтын нээлт АШУҮИС-ийн Цөм лабораторид болно.
 
10:00 цагт: Ардчилсан Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй “Бодлого-Зарчим Форум”-ын анхны хэлэлцүүлэг “ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ” сэдвийн хүрээнд хэлэлцэгдэх гэж байна. Хаана:ХӨВСГӨЛ LAKE 2 давхарт

10:00 цагт: Олон улсад өрнөж буй Vision Zero буюу Ослыг тэглэх алсын хараа хөдөлгөөнд нэгдэх зорилгоор МҮЭСТО-д МҮЭ-ийн 1000 гаруй гишүүдийн зөвлөгөөн зохион байгуулна.
 
10:00 цагт: "Малын эмийн бодлого, судалгаа, инноваци, зохистой хэрэглээ" шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн бага хурал ХХААХҮЯ-ны 1 давхарын хурлын танхимд болно. Мал эмнэлгийн эмиийн салбарын өнөөгийн байдал, малын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, малын эмийн үйлдвэрлэлд шинжлэх ухаан, технологийн дэвшил нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэнэ.

11:00 цагт: Ялалтын талбайд "Хөрсөө хамгаалъя" өдөрлөг болно.

11:00 цагт:  Жил бүрийн 4 дүгээр сарын 28-нд “Монгол генералын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  Энэ жилийн генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

11:30 цагт: Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдарч буй хүүхдүудэд зориулан Канадын иргэн Жули Вэлүүгийн санаачилгаар цэцэрлэг барих сайн дурын үйл ажиллагааг эхлүүлсэн талаар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл өгнө.

11:30 цагт: ХААИС-ийн оюутнуудад “Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис түүний хор уршиг”-ийн талаар сургалтыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулна.
 
12:00 цагт:  "BARILGA EXPO 2018" олон улсын үзэсгэлэн яармагийн нээлт Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд болно.

14:00 цагт: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн "Эрдмийн чуулган-2018" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Чуулганд хот болон орон нутгийн эмч, мэргэжилтнүүдээс гадна ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд оролцож, эрдэм шинжилгээний бүтээлээ
Хаана: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн наймдугаар давхрын хурлын зааланд.


MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газраас “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны талаар мэдээлэл хийнэ. Дөрөвдүгээр сарын 30-нд буюу Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдрийг тохиолдуулан уг аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулах юм.

11:30 цагт: “Д аминдэмийн туршилт хийгээд байна” гэсэн ташаа мэдээлэлд албан ёсны хариу тайлбар хийхээр “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны хэрэгжүүлэгч, Харвардын эрдэм шинжилгээ судалгааны нэгж MHI байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа.

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.