Сүүний ил задгай худалдаанд шалгалт явуулна
Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг энэ оны хоёрдугаар сард шинэчлэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулж ил задгай талбайд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг шалгах шалгалтыг НМХГ-аас энэ сарын 25-нд хийхээр болсон байна.

Журамд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид шинээр үйл ажиллагаа эхлэхдээ тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс санал авч, иргэдийн оролцоог дэмжин ажиллана, худалдаа үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй, стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг цагийн хуваарийг монгол хэл дээр,  кирилл үсгээр  бичиж, ил тод харагдахуйц газар байршуулсан байна, худалдааны газруудад кассын дэргэд тамхи худалдах, тамхины төрөл бүрийн урамшуулалт худалдаа зохион байгуулахыг хориглоно гэж заасан байдаг.

Түүнчлэн хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний танхимд төлбөртэй тоглоом, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, эмийн, кино прокатын үйлчилгээ, хими цэвэрлэгээ, фото зураг угааж боловсруулах, хувцас захиалга, засвар,  түлхүүр олшруулах чиглэлээр  талбай түрээслэх, зуух пийшин байрлуулан галлах, нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт диско, караоке, билльярд, баар  зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулахыг хориглосон юм. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий мах, махан бүтээгдэхүүнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаалах, төвийн бүсэд түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хориглосон юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-08-23 07:49:20
    Suugee budag,emuls, shatahuunii sav zereg hunsnii zoriulaltiin bus savand hiihiig horigloh bolon,tuunii hor ursjgiig oilguulah ajil hiigeesei. Mon su avch baigaa humuus suu zarj baigaa hunii gar hums sav suulga ni tseverhen bish bol shuud helj suraasai. B
    182.160.41.8
    Мэдэгдсэн Хариулах
  • ээдээ энэ улсуу 2014-08-22 12:52:42
    Сүүг бас мах шиг өндөр үнэтэй болгох нь дээ
    103.26.193.4
    Мэдэгдсэн Хариулах