МХЕГ-ын хэлтсийн дарга нар доод тал нь гурван сая төгрөг авлигад авдаг байжээ
Нийт 20 гаруй аж ахуй нэгжүүдээс нэг удаагийн үйлдлээр 3 саяас дээш төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон МХЕГ-ын хэлтсийн дарга Б.Аззаяа, Т.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Харин Нийслэлийн прокуророос хянаж дуусаад харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон байна.

Тэдэнд аргагүй байдалд орж, авилга өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгаа юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хорио цээрийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн оны 12-р сарын 7-нд саатуулж, тухайн үед  тэдний гэрээс 500 орчим сая төгрөг хураан авсан тухай мэдээлж байсан. Их хэмжээний мөнгө гэртээ хадгалж байсан талаараа ч тайлбарлаж мэдүүлэг өгч чадахгүй байсан. Гэвч мөрдөн байцаалтын явцад хэнээс хэдэн төгрөг ямар шугамаар яаж авсан нь тодорхой болсон юм.

Уг нь иргэд аж ахуй нэгжүүд импортын зөвшөөрөл болох  бичиг баримтаа бүрдүүлчихсэн бол ажлын гурав хоног буюу 72 цагийн дотор тусгай зөвшөөрөл олгодог байна. Гэтэл 2016-2017 эхлээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнд суртал хэрээс хэтэрсэн тухай эх сурвалжууд хэлдэг. Тодруулбал, Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас тусгай зөвшөөрөл авахын тулд өдөрт хоёроос гурван удаа очиж, ажлын 14 хоног үүдийг нь сахихаас аргагүй болсон гэнэ. Тиймээс гаднаас оруулж ирж байга бараа бүтээгдэхүүнээ хил дээр удааж муутгахгүй тулд аргагүй эрхэнд “хариуцсан” дарга нарт авлига атгуулдаг талаараа эх сурвалжууд ярьсан юм.

Өмнө нь ажлын нэг өдөрт, удлаа гэхэд гурав хоногийн дотор гардаг байсан тусгай зөвшөөрөл авахын тулд иргэд, аж ахуй нэгжүүд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын үүдийг ажлын 14 хоног сахиад ч авч чадахгүй тохиолдол байсан гэнэ. Үүнээс үүдэн бизнес эрхлэгчдийн хувьд борлуулалтын цаг хугацаа алдах, гэрээний дагуу хил дээр ирсэн бараа бүтээгдэхүүний чанар муудах зэргээс эхлээд олон асуудал үүсэх аюултай байдаг гэнэ.  
 
Баримт дэлгэхэд,
Нээрээ нууцалсан нэгэн иргэн “Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Б.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт нийт 9 сая төгрөгийн авилга өгсөн. Тэд намайг авилга өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулсан гэжээ. Тэрбээр ОХУ, БНХАУ зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орнуудаас мал амьтны гаралтай бүтээгдэхүүн импортолдог аж. Ингэж бараагаа гаднаас оруулж ирэхийн тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Импортын мэдэгдэл буюу хилээр бүтээгдэхүүнээ оруулж ирж болно гэсэн тусгай зөвшөөрөл авдаг байна.

Баримт 2: МХЕГ-ийн Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас 2017 онд 1700 орчим аж ахуй нэгжид экспортын гэрчилгээ, 1000 гаруй аж ахуйн нэгжид импортын мэдэгдэл олгосон байна. Энэ аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгохдоо доод тал нь гурван сая, түүнээс дээш төгрөгийн авилга авдаг байсан гэж эх сурвалж мэдээлсэн.
Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар нь мал амьтны гаралтай бүтээгдэхүүн болон ургамал гэсэн хоёр чиглэлээр тусгай зөвшөөрөл олгож ажилладаг гэнэ. 2017 онд гэхэд ургамлын чиглэлээр 864 аж ахуй нэгж, 77 иргэнд импортын мэдэгдэл, 864 аж ахуйн нэгж, 114 иргэнд экспортын гэрчилгээ олгосон байна.

Ургамал болон мал амьтны гаралтай бүтээгдэхүүнд олгосон тусгай зөвшөөрөл 2017 онд 1700 экспортын гэрчилгээ, 1000 гаруй импортын мэдэгдэл олгосон байна. Гэвч МХЕГ-ийн газрын дарга Б.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нар нэг аж ахуй нэгжээс доод тал нь 3 сая түүнээс дээш төгрөгийн авилга авдаг байжээ. Ийнхүү богино хугацаанд хөрөнгөжсөн хэлтсийн дарга нарыг ажлынхан нь “хардаж” эхэлжээ. Б.Аззаяагийн хувьд хэрэгт холбогдохоосоо сарын өмнө ажлаасаа чөлөө авсан байж, харин Т.Баярсайхан даргын хувьд ажлаа хийж яваад саатуулагдсан бөгөөд тэднийг батлан даалтад гаргаж гадуур байцаалт явуулан шалгаж дуусчээ. 

О.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-05-02 02:13:35
    Мэргэжлийн хяналтын экспорт импорт хил хорио цээрийн авилгалчид цадигаа алдсан. Ерөөсөө импортын мэдэгдэл зарах гэж томилогдсон юм шиг аашилдаг.
  • irgen 2018-04-28 14:39:19
    niigmiin daatgaliin baitsaagch nariig sgalgah heregtei.
  • ard 2018-04-28 13:31:30
    Tsaaziin yl l avilgaliig zogsoono,tsaazal Avilgal ogson,absan bugd yltai baih ystoi
  • Намсрай 2018-04-28 13:04:26
    Хөгжье гэвэл энэ болж бүтэхгүй авлигачидаасаа салмаар байна. Даанч Цагаанхүүгийн тавиулууд бүгд авлигачид, хүнд сурталтангууд дээр нь архичид. Ёстой дампуу хүүр...
  • Зочин 2018-04-28 02:14:16
    Хосбаяр гэж төгсөрцөн авлигач байна. Өдийд тэрбумтан чөлөөтэй болсон байгаа байх
  • zochin 2018-04-27 17:31:09
    Burentugs gej neg tsaichikhsan amitan baigaa.
  • zochin 2018-04-27 17:30:58
    Burentugs gej neg tsaichikhsan amitan baigaa.
  • zochin 2018-04-27 17:30:48
    Burentugs gej neg tsaichikhsan amitan baigaa.
  • irgen 2018-04-27 17:28:16
    MHEGazriin darga Tsagaanhyy gej nohort hariutsalga tsoochoojee. Ynene teneg ger baidag yum
  • Зочин 2018-04-27 17:21:43
    Одоо ч гэсэн авч байгаа. Бид нарыг импорт хийх газарлуугаа аваад яв хууль нь ийм гэж дарамталдаг. Ингээд аргагүй байдалд орж арван саяас наймаацаж 3-5 сая авдаг...
  • Зочин 2018-04-27 16:08:26
    Та бүгд мэднэ. Төрөх цэцэрлэг сургууль ажилд орох ... гээд бүгд л авилгал. Авилгалгүй юм байна уу???
  • МАН 2018-04-27 15:50:13
    Өмнө нь зүгээр л хугацаандаа авчихдаг байсан зөвшөөрөл МАНгаруудын засгийн үед хаданд гарч авилгалаа хүчээр авч байжээ. МАНгаруудаас өөр юу хүлээж сонгосон юм б...
  • Зочин 2018-04-27 15:28:42
    Бусад хэлтсийн дарга нарыг нь шалгах хэрэгтэй . Уул уурхай хариуцдаг гарууд бол үнэн томорсон бна лээ шүү
  • иргэн 2018-04-27 12:26:40
    Цаад эзэн нь хэн бэ? Цагаанхүүг давхар шалгах хэрэгтэй байх, урд нь 3 хоногт гардаг зөвшөөрөл яагаад 2 долоо хоног болов?
  • zochin 2018-04-27 08:46:44
    hamgiin muu yum hiideg, hamgiin muuhai nogoo zardag geed hyataduudiig l muulaad baina. oorsnoo iim l baina daa. mongol hun mongol hundee durgui
  • ТЭМЦЭЛ 2018-04-27 07:20:06
    АВИЛГАЛЫН ДИВААЖИН УЛС БОЛОХ ЮМ БАЙНА Л ДАА, ХЯТАДЫН ЗАСГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ШИГ ХАТУУ ТЭМЦДЭГ БОЛВОЛ ТААРНА, ТЭГЭХГҮЙ БОЛ ӨӨРӨӨР ЗАСРАНА ГЭЖ БАЙХГҮЙ БАЙХӨ
  • Zochin 2018-04-27 06:30:01
    Zaluu humuus uhaan bodol ur chadvaraa uur zuild l zartsuulakh yumda. Haramsalltai buguud emgeneltei !
  • хүнд гарууд 2018-04-27 05:32:15
    16-17 онуудад хүнд суртал хэрээс хэтэрсэн төрийн бүхий л байгууллага салбар нэгжүүдэд 1111 төв хрэгтэй байсан юм шүү
  • MAHгарууд 2018-04-27 05:20:59
    MAHгарууд
  • МХГазрыг ТАРАА 2018-04-27 05:01:17
    АВИЛГАЛД ИДЭГДСЭН БУЗАР ГАЗАР
  • Зочин 2018-04-27 04:53:21
    Мэргэжлийн хяналт авилгад идэгдсэн шүү. Жижиг үйлчилгээний газруудыг торгоод ,хувийн дансандаа торгуулийн мөнгийг нь хийлгээд авдаг.
  • zochin  2018-04-27 04:35:09
    аж ахуйн нэгжүүдэд ямар их дарамт шахалт өгдөг билээ дэ мэргэжлийн хяналтийханв өөр олон олон ям гарна да сайн шалгаасай
  • Mheg 2018-04-27 04:20:44
    Ene mergejliin hyanaltiinkhan alban tushaalaa ashiglaj huviin aj ahuin negjiig dandaa shahan boogduuldag gazar. Tegsen mortloo medlegtei amitan neg ch bhgui
  • Zochin 2018-04-27 03:54:54
    Пээ ашгүй гэж ингэж нэг энэ газрын бузар булайг олж шалгадаг байжээ эцсийн эцэст , энэ газраас экспортын гэрчилгээ авна гэдэг үнэхээрийн залхмаар ажил
  • Гончиг 2018-04-27 03:21:42
    Хаширтал нь ялалаач
  • Bi 2018-04-27 03:17:52
    Ene namaas bolood huviin biznesuudiig daramtalj mungu avaad bna. Uil ajillagaa yavuulahad tor zasag gai bolmoorgui bh uym.
    103.212.117.17
    Мэдэгдсэн Хариулах
  • d 2018-04-27 02:51:23
    Avilgal udur turmiin uzegdel bolood udaj bn. Kontoroos santehnik duudlaa, iim yum hiihgui gne. Yaagaad gevel tulburiig ni kontor avchihdag bolson.
  • Алх 2018-04-27 02:14:11
    Хурган дарга нар бүгд шат шатандаа авлига авдаг..Ард түмэн ч өгөөд сурсан...Ажлаа бүтээж байвал хамаагүй ш дээ өгөх нь...Хамгийн гол нь өөгшүүлж болохгүй ээ
  • !!! 2018-04-27 01:49:15
    iim yumnuudiig gaduur baizaaj boldogguig ene ATG, Guizetgeh ajillagaa yawuulj bui humuus meddeggui yum baih daa buh horongoo zar ureed shiljuuleed nuudag yum da...
  • Батаа 2018-04-27 01:42:12
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Бат 2018-04-27 01:22:30
    Авилага ард түмнийг сөхрүүлж байна шүү дээ