Ихэнх нутгаар салхи шуургатай
-Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна-

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, үдээс хойш секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 10-15 градус, Алтайн өвөр говь болон говь, зүүн аймгуудын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.