Бөхийн өргөөний хаалгыг нээлгэхээр бөхчүүд прокурорт ханджээ
Бөхийн өргөөнд бөхчүүдийг үймээн самуун үүсгэсэн хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагаас болон прокурорын газраас үйл ажиллагааг нь зогсоож, хаалгыг нь “барьсан” билээ.

Хаалга нь хаалттай өргөөнд энэ сард ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэхэд болно. Уг нь бөхийн барилдаан олонтой, дуучдын тоглолттой байсан бол бүгд цуцлагдсан юм.

Харин холбоонд үүсээд байгаа асуудалд хоёр талынхан хоорондоо ярилцаж, эв зүйгээ ололцон ойлголцож “Их эеэ” дахин хуралдуулах шийдвэрийг гаргасан юм. Тиймээс Бөхийн өргөөгөө нээлгэхээр Улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав,  Улсын харцага Д.Ганхуяг тэргүүтэй бөхчүүд Нийслэлийн прокурор хавиар эргэлддэг ажилтай болжээ. Тэд өчигдөр дүүргийн прокуророос Нийслэлийн прокурор дээр ирж хяналтын прокурор Батболд гэж хүнтэй уулзах гээд явж байна билээ. Тэднийг Бөхийн өргөөгөө нээх зөвшөөрлөө Нийслэлийн прокуророос ав гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-04-27 07:30:45
    МУ -ын Ерөнхийлөгчид хандсан нь дээр биш үү
  • зочин 2018-04-27 04:12:08
    Бөхчууд гэж бөөн шуналтай хулгайчууд бэ? Боловсрол нимгэн хичээлдээ нэг ч суухгүй хоосон диплом бараг хуурамч гэхээр төгсдөг хүмүүсийн толгой яаж ажилах бэ дэ...
  • зочин 2018-04-27 01:12:13
    Нураачихсан нь дээр дээ. Хар цагаан хэл амны бай болсон, бөхчүүд өөрсдөө бөхөө барилдахгүй хамаг муу муухай юманд хутгалдаж байдаг хүчирхийллээр далайлгадаг г.м...