Цагдаагийн алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулж, сэтгүүлчдийг чагнасан уу
Хууль зүйн сайдын даалгавараар цагдаагийн алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий сэтгүүлчдийг чагнасан, тагнасан гэх мэдээлэл гарч эхэлсэн. Нийслэлийн прокурорын газраас энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн юм.

Харин салбар хариуцсан сайд нь “Би сэтгүүлчидтэй зууралдахгүй. Ийм мэдээлэл гарсан байна. Машины дугуй руу буудсан гэх юм. Энэ бол цэвэр гүтгэлэг. Яагаад ийм мэдээлэл гарсныг тодруулж шалга гэсэн үүргийг цагдаагийн байгууллагад өгсөн. Тэд тодруулах байх” гэсэн тайлбарыг хийсэн.

Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас сэтгүүлчдийг чагнаж тагнасан уу гэх асуултандаа хариулт хийхээр болжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine