Газар өмчлөлийн шийдвэрийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгож эхэллээ
Нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд нийт 52 байршилд цахимаар хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, 69836 иргэнд 3491.8 га газрыг өмчлүүлсэн билээ. Тэгвэл цахим газар өмчлөлийн шийдвэрээр авч чадаагүй иргэд үйлчилгээг ойртуулах үүднээс газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан олгохоор болжээ.

Тиймээс иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ авах гэж алслагдсан дүүргүүд рүү явж цаг заваа алдах шаардлагагүй боллоо.

Ингэхдээ нийслэлийн төвийн зургаан дүүргийн иргэд Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд цахим хэлбэрээр газар өмчилсөн бол газар өмчлөлийн шийдвэрээ нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав төвд байрлах Газрын албаны цонхноос авах боломжтой юм. Харин Багануур, Налайх, Багахангай дүүргийн иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ өөрийн харьяа дүүргийнхээ Газрын албанаас авна.

Мөн Баянзүрх дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Дүнжингарав, Сонгинохайрхан дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд "Драгон", Хан-Уул дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд "Мишээл", Сүхбаатар дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд "Оргил" төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос газар өмчлөлийн шийдвэрээ авч болно. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Газар өмчлөлийн хэлтсийн 319215 дугаарын утсаар авч болно.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.