МИАТ компанийн хувьчлалыг үе шаттайгаар хийх хэрэгтэй гэв
МИАТ-ийн хувьчлалын асуудлаар тус компанийн ахлах нисгэгч Р.Батнасан, Нисэх бүрэлдэхүүний холбооны гишүүн Б.Баярхүү нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед Засгийн газар ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал сөхөгдөөд буй. Түүний дотор МИАТ компанийг хувьчлах асуудал ч яригдаж байгаа. Тиймээс тус компанийн ахмад ажилчдын зүгээс МИАТ компанийг хувьчлахгүй, хугацаа өгөөч гэж холбогдох албаныхнаас хүсч байгаагаа дуулгалаа.

МИАТ компанийн ахлах нисгэгч Р.Батнасан “МИАТ-д парк шинэчлэл хийж үр ашигтай ажиллаж байхад яаралтай хувьчлах асуудал яригдаж эхэллээ. Үүнийг бид эсэргүүцэхгүй. Гэхдээ асуудалд зөв хандах ёстой. Хувьчлалыг үе шаттайгаар хийх ёстой МИАТ компани  нийгмийн хариуцлагаа ухамсарласан, Монголын ард түмэнд үйлчилж байгаа ганц унаа. Гэвч тариф нь өндөр үнэтэй гээд байх юм. Үнэ тарифаа өөрчлөөгүй. Инженерүүд нь дэлхийн 50 гаруй онгоцийг засаад гаргасан. Дэлхийд нэр төртөй. Тиймээс 2020 он хүртэл хувьчлал хийхгүй байгаач.

МИАТ компани сүүлийн жилүүдэд сайн ажиллаж байгаа. Өнгөрсөн жил МИАТ компанийг “Turkish Airlines” компанитай жишиж, харьцуулдаг. Гэвч тус компани 400 гаруй онгоцтой. Монгол Улс түрээсийн 5-6 онгоцтой. МИАТ-ийг хувьчлахад хоёр жилийн хугацаа өгөөч. Тэр хугацаанд бид парк шинэчлэлээ бүрэн хийгээд онгоцныхоо тоог нэмээд, амжилтаа ахиулъя. Шинэ онгоцууд ирэх онд авна.  Харин дараа нь хийсэн ажлуудыг дүгнээрэй. Тиймээс бидэнд хоёр жилийн хугацаа өгчих. Эсэргүүцэж байгаа юм бишээ, хугацаа өгөөч” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-04-26 13:45:07
    хувьчилж авах мөнгөтэй нөхөд нь бэлэн болчихож дээ янз нь
  •  2018-04-26 10:18:21
    ирландад хуьчилаад юу болсон билээ? түүх байна. энэ үхэр 76 малууд ашигтай ажиллад ирэхээр хувааж цццуслах гэж их л тачаадаж байна.
  • Иргэн 2018-04-26 09:59:37
    МИАТ-ынхан маш зөв асуудал ярьсан байна. Хамаагүй хандаж үнэхээр болохгүй байхаа???...