Сэтгүүлчдийг чагнасан гэх асуудлаар МСНЭ-ээс мэдээлэл хийлээ
Нэр бүхий 9 сэтгүүлчдийг чагнасан, тагнасан асуудлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж чагнасан гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн олон нийтийн сүлжээгээр гарч эхэллээ.  Сэтгүүлчийн эрх ашиг яригдаж байгаа болохоор манайх албан ёсны тайлбар өгч байна. Энэ асуудлаар холбооны зүгээс хэдэн хэдэн газарт хандсан. Болсон үйл явдалтай холбоотойгоор ТВ-9 телевиз рүү холбогдож тодруулахад Хүслэнбаатар гэж сэтгүүлч байхгүй гэж хэллээ. Мөн тухайн мэдээлэлд нэр дурьдагдсан сэтгүүлчидтэй холбоотой мэдээлэл одоогоор алга. Тэд өөрсдөө ямар нэгэн байдлаар холбоондоо хандаагүй болно. Манай эвлэлээс нэг юмыг хариуцлагатайгаар хэлье, хэрвээ мэргэжлийн байгууллагатай нь холбогдуулан хууль бусаар тагнаж чагнах юм бол тэмцэнэ, сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаална.

Тиймээс энэ асуудлыг цааш нь тодруулж ул суурьтай судалгаа хийж, байж илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Мөн Цагдаагийн ерөнхий газар болон бусад газруудаас албан ёсны лавлагаа хүссэн албан бичиг илгээлээ. Сэтгүүлчийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг тодруулна” гэлээ.

Дашрамд дуулгахад, сэтгүүлчдийн эвлэл ажлын албан дээрээ хуульч өмгөөлөгчтэй болсон байна. Тиймээс өөрийнхөө эрх ашгийг хамгаалах, өмгөөллийн үйлчилгээ авахад ямар нэгэн асуудалгүй юм.
Одоогийн байдлаар 49 сэтгүүлчдэд Зөрчлийн тухай хуулиар 98 сая төгрөг ногдуулаад байгаа ажээ.

О.Сайхан
Оллоо.mn                                                                                                                                                            
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-26 23:36:55
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • зочин  2018-04-26 08:29:16
    бодитой мэдээлэл сэтгүүлчидээс авах боломжгүй шүү дээ битгий сенсац хий бодитой мэдээлэл авчихаар хуруу дарам сэтгүүлч манайд шүү
  • иргэн 2018-04-26 08:22:58
    тв9-ийн хар энерги билгээгээс эхлээд худлаа мэдэмхийрэгчид сэтгуулч нэртэй хоосон толгойтнуудыг хэн тоож чагнадаг юм