УИХ дахь АН-ын бүлгээс Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад өргөн барьсан гэдгээ мэдэгдсэн. Түүнийг “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой Г.Алтангийн нэр дээрх байранд олон жил үнэ төлбөргүй сууж буй. Мөн С.Зоригийн хэрэгт буруутгагдаж, шүүхээр яллуулсан Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийг чуулганы танхимд тагнуулын ажилтан байсан хэмээн зарлаж, гүтгэсэн зэрэг асуудалд хариуцлага тооцуулахаар шаардаж эхэлсэн юм.
Тодруулбал, чуулганы нээлтэнд Ц.Нямдорж сайд өмгөөлөгч Мөнхтөрийг тагнуулч байсан гэсэн мэдээллийг өгсөн. Харин энэ талаар тэр өмгөөлөгчөөс тодруулахыг хүссэн ч тэрбээр “Намайг тагнуулч гэж хэлснийг нь би сонсоогүй. Тиймээс Нямдорж сайдаас өөрөөс нь асуу. Тэгээд ч би захиалагч талын өмгөөлөгч биш” гэж мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Тэгвэл албан тушаалаас нь буулгах асуудал хөндөгдөж эхэлсэн сайдтай холбоотой бас нэгэн мэдээлэл өчигдрөөс эхлэн “түймэр” дэгдээв. Үнэний төлөө үзгээ барьсан сэтгүүлчдийг цагдаагийнхан хууль бусаар тагнаж чагнасан асуудал гарав. Тодруулбал, сайд Ц.Нямдоржийг өөрийнх нь талаар баримттай сурвалжлага, нийтлэл бэлтгэсэн сэтгүүлчдийг ЭЦГ-ын удирдлагуудад үүрэг өгч, гүйцэтгэх ажиллагаагаар тагнуулж, чагнуулсан гэх. Бүр 9 сэтгүүлчийг ар гэрийнхэнтэй нь нийлээд 30 гаруй хүнийг чагнасан, түүгээр ч барахгүй нэгнийх нь машин руу буудаж айлган сүрдүүлсэн гэх мэдээлэл байна. Тэгвэл энэ мэдээллийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа талаар баттай эх сурвалж хэлсэн юм.
Тухайлбал, ЭЦА-наас гүйцэтгэх ажлын тайлан мэдээ, тайлангаа ТЕГ-т өгдөг юм байна. Тэр тайлан дотор нь сэтгүүлчтэй холбоотой мэдээлэл байсныг тагнуулынхан шалгаж эхэлсэн гэнэ. Түүгээр ч барахгүй ЭЦА-ны байранд очиж холбогдох хүмүүсээс тайлбар мэдүүлэг авсан байна. Гэтэл тухайн өдөр жижүүрт гарч байсан залууг “Гадны хүмүүс байранд нэвтрүүллээ” гэсэн шалтгаанаар холбогдох удирдлагууд албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Харин өөр нэг эх сурвалжийн хэлснээр гүйцэтгэх ажиллагаа явуулах үүрэг даалгавар өгсөн гэх үндэслэлээр сайд Ц.Нямдоржийг Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татаж магадгүй гэнэ.
Тэгвэл энэ асуудлыг дөнгөж шалгаж эхэлсэн талаар өнөөдөр 12.00 цагт Нийслэлийн прокурорын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчдыг гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гарган прокурорын хяналтад ирүүлсэн. Хэргийг одоогоор хянаж байна. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломж байхгүй” гэлээ. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад,
-Сэтгүүлчдийг чагнах захиалгыг Ц.Нямдорж сайд өгсөн юм бишүү?
-Одоогоор мэдээлэл өгөх боломж байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. Одоогоор хэргийг аваад хянаж байна.
-Цагдаагийн хэдэн алба хаагч байгаа вэ?
-Мэдээлэл өгөх боломжгүй.
-Сэтгүүлчдийн нэрийг зарлах боломж байхгүй юу?
-Байхгүй.
Нийслэлийн прокурорын газраас ийм мэдээлэл өглөө. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албанд чагнах, тагнах үүрэг даалгавар өгсөн хүнийг нь Ц.Нямдорж сайд гэж яриад байгаа. Харин гүйцэтгэх ажиллагаа явуулсан алба хаагчийг ЭЦА-ны дарга байсан талийгаач Б.Энхбаяр болон бусад албан хаагч гэнэ. Үхсэн хүн үг хэлэх биш дээ, магадгүй энэ хэргийг талийгаач болсон хүн рүү чихээд өнгөрчих вий гэсэн болгоомжлол байгаа юм. Ямартай ч нэр бүхий алба хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэдгийг албаны эх сурвалж тодотголоо. Гэхдээ үүрэг даалгавар гүйцэтгэсэн алба хаагчид генерал Ч.Амарболд шиг хэлмэгдэх вий. Монголын түүхэнд хар өдрөөр тэмдэглэгдсэн долдугаар сарын 01-ний хэрэгт онц байдал зарлаж, зэвсэг хэрэглэхийг дээрээс нь үүрэг даалгавар болгосон гэдэг. Гэвч яг захиалагчийг нь илрүүлэхгүй, хэлээгүй хэрнээ тухайн үед цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хурандаа нарыг буруутгаж, шүүхээр ял оноож ялтан болгосныг Монголын ард түмэн сайн мэдэж байгаа. Тэгвэл уг сэтгүүлчдийг тагнасан гэх хэрэг ийм замаар явчих вий, гүйцэтгэгч нь ил ч захиалагч нь далд байгаад замхрах вий гэсэн хардлага төрөөд байна.
Нөгөөтэйгүүр сэтгүүлчдийг дарамталдаг, хааш нь ч хөдөлгөдөггүй, сүрдүүлдэг хууль дүрэм гаргачихаад түүгээрээ түрүү барьж айлгаж ичээдэг байдлын эсрэг сэтгүүлч бид өөрсдөө дуу хоолойгоо нэгтгэж, эрхийг минь хамгаалж өмгөөлдөг газар нь ажлаа хиймээр байна. Өнөөдөр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, бодитой баримттай мэдээлэл гаргасныхаа төлөө тагнуулж, дарамтуулна гэж юу гэсэн үг юм бэ. Тиймээс сэтгүүлчид бид мэргэжлийн эрхээ эдэлж, дуу хоолойгоо нэгтгэж, иймэрхүү хууль бус үйлдлийг эсэргүүцэж дуугарч байх ёстой.
О.Сайхан
Оллоо.mn