Хөвсгөл нуурт машин цөмөрч, дөрвөн хүн амиа алджээ

Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүслийн хад” гэдэг газар Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан  зургаан зорчигчтой автомашин нуурын усанд осолдсон тухай дуудлага өчигдөр/04.25 /аймгийн Онцгой байдлын газарт  иржээ.

Дуудлагын дагуу очиход тус автомашинд зорчиж явсан Ханх сумын харьяат иргэн Г /30 настай, эрэгтэй/, О /15 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд, дөрвөн иргэн нь  солдсон байдалтай байсан.

Мэдээллийн дагуу  ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Эрэн хайх салбар, Хөвсгөл, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, Цагдаагийн газрын 3, орон нутгийн иргэд нийт  34 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөө өглөөний 07:50 минутад осолдсон иргэдийн цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Алба хаагчид осолдсон иргэдийн цогцсыг голын эргээсээ 1300 метрийн  зайд, нуурын  15 метрийн гүнээс гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яана даа, харамсаж байна 2018-04-26 09:10:58
    ОДОО цаг агаао ийм байхад нуурын мөсөн дээгүүр машинтай явж яаж болох юм бэ?
  • Бат 2018-04-26 08:07:40
    Уйлах хүүхдийн хошного урьд өдрөөс умалзана гэдэг шиг одоо мөсөн дээгүүр явна гэж юу байдаг байна аа
  • зочин 2018-04-26 06:41:19
    онцгойгийнхонд ажлын амжилт, баярлалаа
  • Zochin 2018-04-26 06:20:54
    Oo yu ve, tsag hugatsaagaa mederch moson deeguur yavaachee
  • Зочин 2018-04-26 05:52:24
    Машин цөмрөөгүй мөс цөмөрсөн байна. ККк