Автомашин хулгайлдаг хүүхдүүдийг баривчилжээ
Урин дулаан цагт иргэд автомашинаа орон сууцан дунд, хашааны гадаа ил тавьснаас болж хулгайд алдах тохиолдол гарсаар байна.
Өнгөрсөн онд гэхэд 70 гаруй машин хулгайд алдагдаж, эд ангиуд  нь тоногджээ.  Машин хулгайлдаг этгээдүүд өсвөр насныхан байсан бөгөөд хулгайлсан машинаа хээр аваачиж тонож, улмаар сэлбэгийн ченжүүдэд зарж борлуулдаг байсныг илрүүлж тогтоожээ. Тодруулбал, Хэнтий аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 14-17 насны гурван хүүхэд нийтдээ 12 машинд түлхүүр тааруулж хулгайлсан байжээ.
Тиймээс жолооч нарыг камертай, харуул хамгаалалтай газар автомашинаа тавьж, дохиолол суулгуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.