Нийслэлчүүд “хөрсөө” хамгаалж эхэллээ
Нийслэлийн хөрсний 88 хувь нянгийн бохирдолтой, томоохон үйлдвэр, авто засварын үйлчилгээ, техникийн зах орчимд хар тугалга, металын бохирдолтой байгаа нь судалгаагаар илэрсэн.

Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд ХӨРСНИЙ БОХИРДЛын асуудал ихээр хөндөх болсон билээ. Өнгөрсөн оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг НИЙСЛЭЛИЙН ХӨРС ХАМГААЛАХ өдөр болгосоноор  төрийн, хувийн хэвшлийн байгууллага, эрдэмтэн судлаачид энэхүү асуудалд анхааран ажиллах болсон.

Тэгвэл энэ жилийн Нийслэлийн ХӨРС ХАМГААЛАХ өдрийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид нэгдэж “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” нээлттэй өдөрлөгийг ХЭРЭГЛЭЭГЭЭ ӨӨРЧИЛЖ, ХӨРСӨӨ ХАМГААЛЦГААЯ уриан дор  04 сарын 27-ны өдөр СҮХБААТАРын талбайд зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөг нь Хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Төрийн байгууллага, Төрийн бус байгууллага, Хувийн хэвшлийн ААН, эрдэмтэн судлаачид” гэсэн 3 талын оролцоог хангаж буйгаараа ОНЦЛОГ юм байна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр Төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх бол Хувийн хэвшил ААН, эрдэмтэн, судлаачид Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлийн ИННОВАЦийн шийдэл бүхий бүтээгдэхүүний танилцуулах юм байна.

Иймээс энэхүү сонирхолтой, үзэх харах, танилцах мэдээ, мэдээлэл ихтэй энэхүү “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” нээлттэй өдөрлөг өргөнөөр оролцоно уу.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.