“МИАТ”-ийн хувьчлалын асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Төрийн ордонд "Оюуны өмч,инноваци-Хөгжлийн үндэс"форум болно.

09:00 цагт: МУИС-ийн Номын санд МУИС-иас “Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн Менежмент”  Үндэсний семинар зохион байгуулна.

09:00 цагт: ШУТИС-ийн Төв номын санд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс их, дээд сургуулиудын удирдлагуудад зориулан “Чанарын дотоод баталгаажуулалт” сэдвээр сургалт зохион байгуулна.

09:00 цагт:  “Туушин” зочид буудалд “Цахим банкны аюулгүй байдал ба Төлбөрийн эрсдэл” форум болно.

09:00 цагт: Дэлхийн оюуны өмчийн байгууллага, ОӨУБЕГ болон МУИС хамтран аж үйлдвэрийн өмчийн удирдлагын E-filing, IPOM Publish системийн нээлт, “Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн Менежмент” Үндэсний семинарыг МУИС-ийн Номын сангийн 5-р давхарт  зохион байгуулна.

09:30 цагт: “Туушин” зочид буудалд “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г танилцуулах уулзалт болно

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10:00 цагт: Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

10.30 цагт: Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “МИАТ” компанийн ажилчид тус компанийн хувьчлалын асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд “Vip auto, moto festival 20183 олон улсын наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Баянхошууны Хөтөлийн автобусны буудлын дэргэд “Ачлалт хүүхдүүд” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төвийн шинэ байрны нээлт болно. Утас: 80111336,94049089

14:00 цагт: Монголын Хүүхдийн ордонд “Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” хүндэтгэлийн арга хэмжээ болно.

14:00 цагт: УДБЭТ-т “Дэлхийн бүжгийн өдөр", УДБЭТ-ын 55 жилийн ойн арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт: Оюутолгойн гэрээг дүгнэх ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир ажлын хэсгийн гишүүдээр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулахаар улайрч байгаа талаар ТББ-ууд хамтран мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монгол Улсад хөдөлмөрийн эрхийн асуудал хэрэгжихгүй байгаа талаар МСҮТ-ийн ажиллагсдын түр хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.